Ц.Цогзолмаа, Х.Баделхан нарыг дэмжлээ

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр /10.19/ долоон сайдын асуудлыг хэлэлцэн батална. Одоогоор  Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан,  БСШУС-ын сайдад  Ц.Цогзолмаа нарыг хэлэлцэн томилоод байна.  Тэд УИХ-ын гишүүдийн асуултад хариулав. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Хотыг нүүлгэх асуудлыг дэмжинэ -Улаанбаатар хотод төвлөрөл маш их байна. Бид хотдоо багтахаа больсон. Казахстан улс мөн л ингэж хотоо нүүлгэсэн. Эхэндээ маш их шүүмжлэл дагуулж байсан. Гэхдээ одоо бол том хот сүндэрлэн босож, гадаадаас хөрөнгө оруулалт ихээр татсан байна. Тиймээс миний хувьд ч гэсэн нүүлгэхийг дэмждэг. Одоо хэрэгжүүлж байгаа хонгилын системийн төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хотын ерөнхий төлөвлөгөөний асуудлыг бид анхаарч ажиллана. Барилгын зураг төсөл хийхдээ хүүхдийн талбайтай байх ёстой. Зарим нэг сургууль, цэцэрлэг барихад газар олдохгүй асуудал байдаг юм байна гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Ерөнхий боловсролын сургууль ТУРШИЛТЫН орчин байж болохгүй -Сурах бичгийн асуудлыг шийдэх тал дээр бодитой хандах болно. Хүүхэд бүхэнд сурах бичиг нь хүртээмжтэй байх ёстой. Боловсролын яам боловсролдоо анхаарах нь хамгийн чухал учраас аж ахуйн асуудалд хэт их оролцож байгаа асуудлыг цэгцлэх ажлыг хийнэ. Багш нараа дахин сургах тал дээр ч онцгойлон анхаарна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй 10 мянган хүүхэд байна. Мөн Олон улсын стандартын дагуу судалгаа шинжилгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдөр 8000 орчим хүүхэд тусгай сургууль суралцаж байна. Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Хүүхдүүдийг ядрааж, багш нарт төвөг удаж байгаа учраас сайн туршлагыг нь Монголын уламжлалтай хоршуулан нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал мөн яригдаж байгаа. Үндсэн цалинг нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас багш нарын нэмэгдэл орлогын асуудлыг шийдэж байж болно.  Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21