2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг хүлээгээгүй МАН-д үлдсэн ганц хүн нь Д.АМАРБАЯСГАЛАН

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ. Одоо МАН-ынхан ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлынхаа бэлтгэлийг базааж эхэлнэ. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол МАН-ын дарга хэн болох вэ гэдгийг шийдэх юм. Үүнтэй холбоотойгоор 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хариуцлагын асуудал яригдана. Учир нь МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээнэ гэж эхнээсээ мэдэгдээд байгаа. МАН-ын нэр дэвшигч нь АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нартай өрсөлдөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт /2017.6.26./-аар авсан саналыг тоолоход Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Орхон болон нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт нөгөө хоёрынхоо ард буюу гуравт  орсон. Харин  2017 оны долдугаар сарны 7-нд болсон хоёр дахь санал хураалтад Х.Баттулгатай өрсөлдөж, санал хураахад нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусдад нь ялагдал хүлээсэн байна. Мөн Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт ялагдсан байдаг. Энэ сонгуулийн дараахан МАН-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээж, намын даргын албаа өгнө гэж мэдэгдсэн байдаг. Мөн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар ам ангайлгүй өнөөг хүрэв.  Уг нь Д.Амарбаясгалан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын Сонгуулийн штабыг удирдсан хүн. Сонгуулийн үеэр Засгийн газрын намынхаа сонгуулийн ажилд оролцох оролцоог хязгаарласан гэдэг яриа ч нэлээд гарч байсан юм. Харин сонгуулийн дараагаас МАН-ынхан толхилцоод эхлэхэд нөгөө л “хойд хар овоохой” гэгчээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарт хамаг бурууг чихээд өнгөрөх шиг болно лээ. Бас МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ ялдагдалд буруутгаж байгаа юм. Харин сонгууль зохион байгуулсан, удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаар ярьдаг хэлдэг хүн цөөн байна. Үнэнийг хэлэхэд, хариуцлага Д.Амарбаясгалангаас л эхлэх учиртай юм. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд намын даргын ажлаа өгье гээд мэдэгдчихсэн. Ер нь МАН-ын дарга М.Энхболдын хувьд сүүлийн үед болж буй асуудалд тун намдуу тайван хандаж байгаа. Цовхчоод босоод ирвэл ирэхээр  үйл явдал их л болж байна. Хэвлэлээр ч их гөвүүлж байгаа. Түүнчлэн Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. Д.Амарбаясгалан л үлдээд байна. Д.Амарбаясгалангийн талаар нэгэн мэдээлэл ид яригдаж байна. МАН-ын Их хурлаас түүнд хариуцлага тооцож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас нь огцруулах байх. Энэ бол өөрийнх нь тооцоолол гэсэн. Хэрэв Д.Амарбаясгалан огцорвол очих газраа хэдийнэ товлочихоод байгаа ажээ. Тэрээр Ц.Сандуйгийн оронд нийслэлийн МАН-ын дарга болоод, Су.Батболдын оронд Хотын дарга болно гээд явж байгаа гэж байна. Гэвч Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга болох юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлага хүлээгээд бууж байгаа юм биш, харин дэвшиж байна гэсэн үг гэж намынхан нь ярьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21