
Т.САЙХАН
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрсийг өнөөдөр/2010.10.17/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Ерөнхий сайдын зөвшилцлийн хариуд Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдуудад нэр дэвшигчдийг өөрчлөхгүйгээр УИХ-д өргөн бариад байна. Өнөөдөр 12.00 цагаас Байнгын хороодууд хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэх бөгөөд үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж магадгүй.