Бүгдээрээ “давхар дээл” өмсч булайгаа дэлгэлээ

2017-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин маань яг сарын “Бүгдээрээ “давхар дээл” өмсч булайгаа дэлгэх вий” гэж бичиж байлаа. Тэр нийтлэлд “...Уг нь МАН-ынхан “давхар дээл”-ийн сайн муу, хэрэгтэй хэрэггүйг оройдоо ортол мэдэрсэн хүмүүс. ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат энэ “давхар дээл”-ээс болж яаж баалуулж байгааг энэ намынхан мэдэж л байгаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд МАН-ын генсек Ж.Мөнхбат Чингисийн талбайд “давхар дээл”-ийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Энэ үеэрээ тэр юу гэж ярьж байсныг хүмүүс санаж байгаа. Ж.Мөнхбат “...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Өнгөрөгч жагсаал цуглаануудыг бодвол харьцангуй олон хүн ирсэн. Индэр дээр гарч үгээ хэлж буй иргэдийн маань  хэлж буй үгс амьдрал хүндэрсэн, эдийн засаг хямарсан гэдгийг харуулж байна. Энэ удаа зохион байгуулж буй жагсаалын онцлог бол Монгол Улсыг засаглалын хямралаас гарах эсэхэд хариулт авахын тулд цугласан явдал” гэж байсан юм. Харин тэрээр хоёрхон жилийн дараа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга болсон. Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилогдоход УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат юу гэж хэлж байсныг бас л санаж байгаа. Тэрээр “...Мөнхбат аа , миний дүү хоёрхон жилийн өмнө “давхар дээл”-ийг эсэргүүцээд, жагсаж цуглаад явж байсан хүн. Одоо өөрөө өмсөх гээд сууж байна. Хүнддэхгүй юу” гэж байлаа. Уг нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд  “...Мэргэжлийн Засгийн газар байгуулна, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана”гэсэн амлалт өгч байсан юм. Мөн МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсон 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын анхдугаар чуулган дээр “...УИХ үйл ажиллагаандаа Үндсэн хуульд заасан төрийн зарчмыг баримтлан ажиллах болно. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулна. Улс орноо хямралаас гаргахын тулд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, УИХ-аар батлуулах зорилт тавьж байна” гэж байв. Гэтэл Мэргэжлийн Засгийн газар нь байгуулагдахад хэдэн сайд нь “давхар дээл”-тэй, хэчнээн сайд нь мэргэжлийн бус  байлаа даа. Одоо харин нэгэнт цайрсан гэдэг шиг Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ “давхар дээл” өмсч булайгаа дэлгэж магадгүй болоод байна. Үүнийгээ цайруулах аргыг бас олсон байгаа юм. Ад үзэгдээд байдаг арав гаруй дэд сайдаа золигт гаргах юм байна. Үнэнийг хэлэхэд өнөөгийн төрд дэд сайдын хэрэг гэж алга. Хүлээсэн үүрэг ч гэж маруухан. Хийдэг ажил гэж бараг байхгүй. АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр твиттер, фэйсбүүкт “жиргэж” ажлаа хийдэг дэд сайд нар хэрэггүй л юм. Тэдэнд зарцуулдаг төсвөөр багш нарын цалинг нэмэх, хүүхдийн мөнгө өгөхийн алийг ч хийж болно гэж С.Эрдэнэ хэлсэн байна. Тэр үнэн. Тэгээд ч дэд сайд гэдэг чинь хамтарсан Засгийн газрын үед хяналт тавиулахаар бий болгосон тагнуул маягийн албан тушаал байхгүй юу. Сайд юу хийж, яам яаж ажиллаж байгааг намдаа, даргадаа мэдээлэх үүрэгтэй юм. Одоо МАН дангаараа эрх барьж байгаа учраас тийм хэрэгцээ байхгүй. Тэгэхээр хийх ажил, хүлээх үүрэг гэж юу байх билээ дээ. Тийм болохоор дэд сайд нараа цомхотгочихвол ард түмэн таалж, “давхар дээл”-тэй сайд нарыг шүүмжлэх нь бага болно гэж МАН-ынхан тооцоолж байгаа юм байна. Нэг гараараа өгч, нөгөө гараараа авна гэдэг шиг л юм болох юм байна” гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод сайд нартаа “давхар дээл” өмсгөж орхилоо. Хар даа, Шадар сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга бөгөөд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны сайд бөгөөд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Зам, тээвэр хөгжлийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Батлан хамгаалахын сайд бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд гэж цол гуншинг нь унших болж байх шиг байна. Энэ хэд маань өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар “Давхар дээлгүй, Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэж Баянхонгорт, Хөвсгөлд, Хан-Уул дүүрэгт, Увсад, Сүхбаатар дүүрэгт, Баянзүрх дүүрэгт, Өвөрхангайд , Булганд, Баян-Өлгийд очиж амлаж амлаж УИХ-ын гишүүн болцгоосон улс. Харин өнөөдөр тэдний хувьд амлалт бол тээр тэнд байгаа юм болж хувирсан. Мэргэжлийн эсэх ч хамаагүй болсон. Ингэж булайгаа дэлгэлээ, тэд. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22