Үнэн үү, Ч.Хүрэлбаатар аа?

2017-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдохоор болсон. Тэгвэл түүнтэй холбоотой ноцтой баримт, мэдээллүүд өдөр бүр шинээр нэмэгдэж байна.  Өнөөдөр /2017.10.12./ л гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд мэдээлэл хийж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ Ч.Хүрэлбаатарын талаар “...Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, “Bank of China”-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байсан. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байгаа” гэлээ. Мөн хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “...Ах дүүгээрээ Монголын байгалийн баялгийг зарсан Чимэдийн Хүрэлбаатар арай Сангийн сайд болохгүй биз дээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ” гэж цахим хуудастаа бичсэн байв. Тэрээр Ч.Хүрэлбаатарын талаар бичсэн “2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05$, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00$, нийт 1.078.122$, энэ нь одоогийн ханшаар бол 2.641.398.9 төгрөг болж байгаа” гэх мэдээллийг дамжуулсан байв. Түүнчлэн www.sodon.mn сайтад “Ноён Арван хувь хочит Ч.Хүрэлбаатарын арын халаасанд юу байдаг вэ” гэдэг гарчигтай нийтлэлд “...Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс өнгөрсөн жилүүдэд хэдэн зуун тэрбум төгрөг үргүй зарцуулсаны нэг “Утаагүй түлш” төсөл. Түүнийг УИХ-ын эрхэм гишүүн, Сангийн сайдад санаархагч Ч.Хүрэлбаатар Түлш эрчим хүчний сайд байхдаа өөрийн төрсөн ах Ч.Гантулга, түүний ангийн найз Баатарсүрэн нараар гүйцэтгүүлэхээр “Аморе интернэшнл” ХХК зөвшөөрөл олгож, утааг 17 тэрбумаар нэмж, өөрөө 17 тэрбум төгрөгөөр гараа угааж байсан түүхтэй. Мөн Ховдын Дөргөний УЦС хэмээх тухайн газар нутгийнхаа нэг хэсгийг усанд автуулж, нөгөө талыг нь усгүй болгосон амжилтгүй төслийг ЗГХЭГ-ын дарга байх үедээ үндсэн өртөг 10 тэрбум байсан төслийг 20 тэрбум болгон нэмүүлж батлан өөрийгөө тордсон байдаг. Түүнчлэн Ч.Хүрэлбаатарын "Арц суварга" компани Оюу толгой дахь нисэх буудлыг барихдаа 60 тэрбумыг авч, гуравны нэгээр нь ажилласан гэж мэдэгдсэн гэдэг ч үнэн хэрэгтээ 5 сая ам. доллараар баригдах төсөвтэй ажлыг 65 сая ам.доллараар барьсан гэх шуум бий. Энэ мэтчилэн асуудлуудаас болж улстөрийн хүрээнийхэн түүнийг Сангийн сайдаар суувал банктай болох хүслээ гүйцээж Төрийн банкны хувьчлалыг гардан зохион байгуулна хэмээн эмээж байгаа сурагтай. Тоочоод байвал дуусахгүй олон нууц бас 10 хувийн ашиг түүний арын халаасанд бий. Хэрвээ У.Хүрэлсүхийн засгийн газар түүнд Сангийн сайдын тамгыг өгвөл түүний арын халаас улам түнтийх нь тодорхой” гэж бичжээ. Үүнээс гадна www.24tsag.mn сайтад Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад тохирохгүй 24 шалтгааныг нэрлэжээ. Нийтлэлч А.Баатархуяг “Ч.Хүрэлбаатар юуны ч сайд болж болно. Гагцхүү Сангийн сайд л биш” гээд  14 шалтгааныг нь нэрлэжээ. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ бүхэнд ямар нэг хариулт өгөхгүй байгаа юм. Тиймээс энэ бүхэн үнэн үү гэдгийг өөрөөс нь сонсох нь зөв байх. Тэгээд ч улсын сан хөмрөгийг хэн атгах гэж байгааг ард түмэн мэдэх эрхтэй билээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21