У.Хүрэлсүх 11 сайдаа зарлаж, гурван гишүүнийг нэр дэвшүүлэхээс татгалзжээ

2017-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралдлаа. Уржигдраас хойш МАН-ынхан хэд гурваараа нийлж, бие биеийнхээ өрөөнд, Төрийн ордны хонгилд, тэр бүү хэл Төрийн ордны ойролцоох кофе, хоолны газруудаар “хуралдсан” юм. МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, тэр нь дахиад хэд ч болсон юм, бүү мэд. Сайд болох сонирхол МАН-ынхныг хоёроос илүү хувааж буй гэх мэдээлэл байна. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг танилцуулжээ. Тэрээр 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна. Мөн тэрээр Хотын фракцынхны санал болгосон гурван хүн дээр асуудал байгааг бүлгийнхэндээ дуулгажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “...”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн байна. Эрхэм гишүүд Ерөнхий сайдын энэ үгний дараа “...Ялгаварлан гадуурхлаа” гэцгээж тал талаасаа хэсэг хэрэлдэцгээжээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэжээ. Ийн МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гарч буй хэдэн сайдын нэрийг сонсоод, хэсэг маргалдаж байгаад таржээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21