
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд нийт 47 гишүүн оролцсон бөгөөд 61,8 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү МУ-ын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Хуралдаанд Ардчилсан намын найман гишүүн, Ардын намын 30 гаруй гишүүн оролцсон юм.
УИХ дахь МАН-ын бүлэг 65 суудалтай. Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүдийн ихэнх нь чуулганд оролцсонгүй.
Эх сурвалж:www.polit.mn