С.Ганбаатар:  Багш эмч нарын тэмцлийг дэмжиж ажиллана

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр намуудыг амлалтаа биелүүлэхийг шаардав. Тэрээр  “Цалин тэтгэвэр нэмнэ гэсэн. Өнөөдөр боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар цалин нэмээч гэж гуйгаад байгаа юм биш амлаж төрийн эрхэнд гарч ирснээ биелүүлээч гэж байгаа юм. Хэрвээ тэд чадахгүй бол өнөөдөр төрийн эрхийг худлаа ярьж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой, амлалтаа биелүүлж чадахгүй гэдгээ зарлах ёстой. Тэд нар сайндаа мундагтаа биелүүлж чадахгүй байгаа юм биш. Амласан тэгж байж бидний итгэлийг авсан. Хоёрдугаарт,  Боловсрол, эрүүл мэндийн байдал өнөөдөр уналтын байдалд орчихсон. Энэ янзаараа бол Монголын ирээдүйн хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байна. Энэ боловсролын хэдэн хүмүүсийн цаана 1600 боловсролын ажилтан  гадаадад  ажиллахаар яваад тэндээ харлаад үлдчихсэн. Энэ янзаараа  боловсролын салбар  элгээрээ хэвтэнэ.  Цалин байхгүйгээс Монголын ирээдүй хохирно. Эрүүл мэндийн салбар ямар аюултай нөхцөл байдалтай байгааг  баримтаар хэлье.   Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт цалин нэмнэ гэж оруулсан байдаг.  Мөн 2017 оны нэгдүгээр  сард байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн  4-т   цалинг үе  шаттайгаар нэмнэ гэж заасан байгаа. Үүнийг яагаад Засгийн газар, МАН-ынхан биелүүлэхгүй байна вэ гэдгийг  бид шаардаж байна. Үүнийг биелүүлэхийн төлөө боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын тэмцлийг бид дэмжиж байна. Төрийн эрх мэдлийг худал амлаж хууль бусаар авсан хүмүүс  хариуцлагаа хүлээх ёстой. Мөн бусад намуудыг үүн дээр байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21