Чуулган: Оюутолгой, Дубайн гэрээг шалгана

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. -А.Сүхбат: -Танд ажлын өндөр амжилт хүсье. Ёсзүйн асуудал орхигдсон. Аялал жуулчлал ярих ямар ч боломжгүй. Хөрс, агаарын бохирдлын асуудлаар ямар ажил хийх вэ. Төв цэвэрлэх байгууламжийн талаар зайлшгүй ярих ёстой. -У.Хүрэлсүх: -Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ. -С.Эрдэнэ: -Монгол Улс хэдий хүртэл гадны зээл тусламжийг шүтэж амьдрах юм бэ. Тухайлбал, гадаадын санхүүгийн байгууллагын эрх ашгийг хамгаалдаг валютын сангийн талаар юу гэж бодож байна. Монголынхоо стратегийн ордуудыг хянамаар байна. Оюутолгой олборлолт борлуулалтаа Монголд хянуулдаггүй вант улс болсон. Энэ бүхнийг хууль дүрмийн хүрээнд явуулж чадахуу. Олон тулгуурт эдийн засгийн бүтэц рүү шилжих үү. Хүүхдийн мөнгөний асуудлыг яах вэ. Өмнөх Засгийн газрын сайд нарын туйлж байсан мөнгөнөөс харахад хүүхдийн мөнгийг өлхөн олгох боломж байна лээ. -У.Хүрэлсүх: -Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Он гараад маш олон өр төлнө. Эдгээрийг төлөхгүй бол эдийн засаг улам хүндэрнэ. Санхүүгийн сахилга батаа сайжруулах ёстой. Валютын сантай тохирсноо үргэлжүүлэх ёстой. Стратегийн орд газрууд дээр бид хариуцлагатай хандах ёстой. Оюутолгойгоос эхлээд маргаантай асуудал байдаг. Үүнийг эргэж харах ёстой. Манай улс тусгаар тогтносон улсын хувьд баялгаа захиран зарцуулах нь бидний дотоод асуудал. Ард түмэн эзэн нь байх ёстой. Уул уурхайг шүтэж ирсний гай сүүлийн жилүүдэд гарч байна. Үүнийг нэхдэг олон тулгуурт эдийн засагтай байх ёстой. Газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгоё. Хүүхдээсээ юм харамладаг хүн байхгүй. Харамсалтай нь мөнгө санхүүгийн боломж алга. -Д.Тэрбишдагва: -Олон Засгийн газар огцрууллаа. МАН олуулаа суучихаад Засгийн газраа огцруулсныг ойлгохгүй байна. Тиймээс удаан настай Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Оюутолгой, Дубайн гэрээг яг яах вэ. Тавантолгойг тэгнэ, Эрдэнэтийн асуудлыг ямар хугацаанд шийдэх вэ гэдэг Ерөнхий сайдын толгойнд байх ёстой асуудал. Эгийн голын цахилгаан станцыг яах вэ. Давхар дээлтэй ажиллах уу. Мөн ажиллах хүчний асуудал үнэхээр чухал байна. Энэ бодлого дээр эрс өөрчлөлт хийж Ажилсаг Монгол хөтөлбөрийг дэмжиж ажиллах уу. Өрийг яг яаж дарах вэ. -У.Хүрэлсүх: -Оюутолгой, Дубайн гэрээр шалгана. Үнэхээр асуудал гарсан бол хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Энэ бол ард түмний өмч бөгөөд үндэсний компаниуд ашиглаж эзэмших ёстой. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Эгийн голын усан цахилгаан станц дээр ОХУ эсрэг байр суурьтай байдаг. Зураг төсөл бэлэн болсон хөтөлбөр хомс байдаг. Асуудлаа ярьж шийдвэрлэж чаддаг бяртай Засгийн газар байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21