У.Хүрэлсүх: Хариуцлага алдсан төрийн албан хаагчдын толгойг илэхгүй

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. О.Баасанхүү: Нэр төртэй албыг нэр төртэй хашаасай гэж хүсч байна. Эмч багш нарын цалинг нэмэхгүй гэж та байнгын хороон дээр хэлсэн.  Би бол нэмэх боломж байгаа гэж харж байгаа. Та үүнийг судалсан уу. Дэд сайдаа больё гэдэг саналыг дэмжиж байгаа юу. Яагаад төсвийн тодотголыг буцаагаад татчихав. Ийм сонирхол байна уу. Ард түмэн яагаад ядуу байгаагаа ойлгохгүй байна. Ам.доллар хаачсан бэ. Долларын хомсдолд оруулсан нөхөдтэй хариуцлага тооцох уу. У.Хүрэлсүх: -Багш нарын зовлонг мэднэ. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Оюун санааны хөдөлгөгч хүч нь багш байдаг. Багш, эмч нарын асуудлыг анхаарах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлсэн. Цалин нэмэх боломжгүй гэж. Энэ төрийн бүх албан хаагчдад хамаатай. Валютын сантай тохирсон зүйл ч бий. Боломж нөхцлийг судалж үзнэ. Аль болох багш, эмч нарын цалинг нэмэх талаар ажиллана. Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Агентлагууд энэ хэвээр ажиллана. Сандал ширээ зөөж нааш цааш гүйхгүй. Төрийн албан хаагчдыг халахгүй. Харин ажлаа хийж чадахгүй хариуцлага алдсан төрийн албан хаагчдын толгойг илэхгүй. Төрийн хуулийг дээдэлдэг зарчим суларсан байна. Б.Бат-Эрдэнэ: -У.Хүрэлсүхийг дэмжиж байна. Засгийн газрыг тэргүүлж ажиллаж чадна гэж итгэж байна. Нийгэмд шударга ёсны үнэлэмж алга болсон. Уул уурхай үүнд түлхэц өгч газрын хэвлий, баялгаа буруу ашиглаж байна. Үүнийг цэгцлэх үү. У.Хүрэлсүх: -Газрын доорх баялаг ард түмний өмч байх ёстой. Хүн бүр тэгш хүртэх ёстой. Хууль дүрэм зөрчигдсөн үйлдлийг шалгана. Үүний төлөө шинэ Засгийн газар ажиллана. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21