Тамхины хяналтын тухай хуулийн дутууг ингэж гүйцээнэ

2017-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Тамхины хяналтын тухай хуультай болоод 12 жил болж байна. Уг хуульд 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Бидний хамгийн сайн мэддэгээр тамхи худал­даалах цэгийг сургууль, цэцэрлэгээс тодорхой зайд байлгах, нийтийн эзэмшлийн орчинд тамхи татахгүй байх зэрэг үр дүнтэй хэрэгжиж буй заалтууд байгаа. Уг нь энэ хуулийг маш сайн болсон гэдгийг Олон улсын шин­жээчид, ДЭМБ-ынхан хүлээн зөвшөөрдөг байна. Харамсалтай нь 2015 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тамхи татах цэг байгуулахыг зөв­шөөрсөн нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчсөн алхам болжээ. Өөрөөр хэлбэл манай УИХ Монгол Ул­сын нэгдэн орсон Олон ул­сын конвенцийг зөрч­сөн байна. Ингэснээр ал­бан байгууллага, олон нийтийн газар тамхи татах цэгүүд байгуулагдаж, дам тамхидалт даамжирсан хэвээр үлдсэн байгаа юм.

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвен­цийн гуравдугаар хэс­гийн наймдугаар зүйлдТамхины утаанд нэрвэг­дэх явдлаас хамгаа­лахгэ­сэн бүлэг заалт бий. Үүгээрээ “...там­хины хэ­рэг­лээний төв­шин, там­хины утаанд нэр­вэг­дэх явдлыг тас­ралт­гүй бөгөөд үлэмж хэм­жээгээр бууруулах”-ыг уриалсан байдаг. Мөн УИХ-аас 2013 онд батал­сан Тамхи­тай тэмцэх үндэс­ний хөтөлбөрт Там­хины хянал­тын суурь кон­вен­цийг хэрэгжүүлэх арга хэм­жээг тусгасан бүлэг бий.

Гэвч Тамхины хянал­тын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтөөс болж Олон улсын конвенц болон үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ноцтой зөрчигджээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байна.

Ер нь бол Тамхины хяналтын тухай хуулийн үндсэн зорилго нь хүмүүсийг тамхины хор хөнөөлөөс хол байлгахад орших учиртай юм. Тэг­вэл зарим талаар дутуу бо­ловс­руулж баталснаас энэ хууль ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци нийцдэггүй юм байна. Гэтэл манай улс энэ конвенцид 2003 онд нэгдчихсэн байдаг. Нэгэнт нэгдчихсэн гэрээнд нийцүүлэхийн тулд зарим өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай ажээ. Манай улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эх­ний 10-т жагсдаг гэ­дэг лут үнэлгээтэй. 15 ба түү­­нээс дээш насны мон­­голчуудын гуравны нэг нь тамхийг тогтмол хэрэглэдэг эрчүүдийн тал хувь нь, бүсгүйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэдэг. ДЭМБ-аас манай улсад хийсэн судалгаагаар бүр ч эвгүйцмээр дүн гар­сан байна. 13-15 насны хөв­гүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь нь тамхи татдаг.

Нөгөөтэйгүүр сургуу­лийн насны хүүхдүүд өөрсдөө татдаггүй ч  42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаагаар байнга амьс­галдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, гэр нь, олон ний­тийн газрууд ч там­хины утаа­тай байна гэжээ.Манай­хан дам тамхидалт гэж нэрлээд байдаг. Ийм агаараар амьсгалах нь тамхичнаас ч илүү хорддог гэсэн сонин дүгнэлт бий. Дам тамхидалт нь зүрх судас, уушгины өвчин, зүрхний шигдээс, хорт хавдар, цусны цочмог дутмагшил, элдэв халдварт бус өвчний үндэс болдгийг эрүүл мэндийн шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Энэ мэтээс үүдээд дотоод орчинд тамхийг хориглох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм.

Тиймээс дотоод орчин буюу баар, цэнгээний газар, оффис, үзвэр, үйл­чилгээний газрууд, тэдгээрийн дотор хий­гээд орох хэсэгт бий бол­­госон тамхи татах цэгүүдийгтатан буулгахшаард­лагатай юм байна.

Үүдэнд, зоорийн давхарт, бүр тусгай би­түүм­жилсэн гэж байгаа ч хортой агаар нь ту­хайн орчноо нийтэд нь бохирдуулдаг байна. Ин­гэхээр тамхи татах цэгийг гадагш гаргана гэсэн үг.

Тамхины утаанаас болон тамхины хор урш­гаас иргэдээ хамгаалах тухайхуулийг Төрийн Дум 2013 оны эхээр баталжээ. Энэ хуулиараа ресторан, байрны орц тэр ч бүү хэл алсын чиглэлийн галт тэргэнд тамхи татахыг хориглосон байна. Хуульд тамхины төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг бүрэн хориг­лоод зогсохгүй, шинээр гарах уран бүтээлд хүртэл тамхи татаж буйгаар дүрс­лэхийг хориглосон юм.

Тухайн үед социо­лог­чид болон эмч нарын тоо­цоолс­ноор тус улсын нийт хүн амын 41 хувь нь там­хи татдаг гэ­сэн дүн гарчээ. Ийм уч­раас тамхийг ийн­хүү хориглосон байгаа юм.

Хуулийн төсөлд ДЭМБ-ын тамхины хя­нал­тын суурь конвенцид ний­цүүлсэн дотоод ор­чинд тамхи татах, тамхи татах цэг байгуулахыг бүрмөсөн хориглох, Тамхийг биет байдлаар ил харагдахааргүй хаалт хийж, гадна талд нь зөвхөнтамхигэсэн бичвэрийг цагаан дээр хараар бичиж тусгайлан зориулагдсан, зохих хаалттай тавиуранд худалдах, улсын болон орон нутгийн хэмжээнд Тамхины хууль тогтоом­жийн хэрэгжилтэд хяналт тавих олон нийтийн төлөөлөлтэй үндэсний болон орон нутгийн хороог байгуулан ажиллуулах; Тамхины эсрэг иргэн шаардлага тавих эрхтэй байх, шаардлагыг орон нутагт нь хүлээн авч арга хэмжээ авдаг байх, Дүрст бичлэгээр зөрчлийг илрүүлсэн бол арга хэмжээ авдаг болох, Зөрчлийн дагуу арга хэмжээ авахад цахим сүлжээ, программыг ашиглах; Тамхины эс­рэг үйл ажиллагаанд Эрүүл мэндийг дэмжих сангийн хэмжээг 10 хувь болгон нэмэгдүүлэх; Зөвшөөрлийг олгохоос татгалзах, сунгахгүй байх, түдгэлзүүлэх, цуцлахдаа тамхины эсрэг хорооны саналд үндэслэх зэргийг тусгасан байна.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Эрүү мэндийн сайдын тушаа­лаар батлагдсан ажлын хэсэг, холбогдох төрийн, төрийн бус, мэргэжлийн бай­гууллагуудаас саналыг нь авч, тамхины хяналтын эрх зүйн орчныг амжилт­тай бүрдүүлж тамхи үйлд­вэрлэгчдийн ашиг сонирхлын эсрэг хүчтэй зогсож байгаа ОХУ-ын хуульч, шинжээчдийн техникийн тусламжтайгаар боловсруулжээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын намрын чуул­ганаар хэлэлцэж эхлэх юм.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22