Шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулж, “Баярлалаа” уулзалт хийлээ

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Л.ХЭРЛЭН

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар  Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд, зарим  аймаг, дүүргийн мянгат, түмтийн  дарга нарын  хамт өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллав.

 МАХН-ынхан  шинэ Үндсэн хуулийн төслийг иргэдэд танилцуулсны зэрэгцээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжсэн сонгогчиддоо талархал дэвшүүлж “Баярлалаа” уулзалтыг  зохион байгуулсан юм. Хан хэнтий нутгийн иргэд, сонгогчдын зүгээс  “Аливаа улс төрийн нам  сонгогчдынхоо итгэлийг даах чадвартай, хариуцлагатай байх ёстой” гэдгийг энэ үеэр онцлоод улстөржилт газар авч, эрх барьж буй намууд дотоодоо зөрчилдөж, улс орны эрх ашгийг хойш тавьсан хүнд үед  МАХН хямралаас гарах гарцыг эрэлхийлж шинэ Үндсэн хуулийг боловсруулан орон даяар хэлэлцүүлж, төслийн танилцуулгыг хийж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.Мөн тэд  “Хэрэв шударга сонгууль болсон бол С.Ганбаатар ялалт байгуулж, Төрийн тэргүүн болох  байсан. Эрх баригч намынхан сонгуулийн дүн мэдээг гацаах, гэрэл цахилгааныг таслах зэргээр нөлөөлж луйвар хийлээ.

 

Гэсэн ч ард түмэн, сонгогч бид танай намыг, нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг сонгосон шүү” хэмээн  хэлж байлаа. Мөн С.Ганбаатар улс төрд шинэ соёлыг бий болгож,  “Баярлалаа” уулзалтыг хийж байгаад иргэд, сонгогчид  талархаж  байсан юм. 

 

Н.Энхбаяр: ҮНДСЭН ХУУЛИЙГ ЦОГЦООР НЬ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

 

Уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр  Үндсэн хуулийн талаар товч илтгэл тавьж, шинэ төслийн талаар танилцуулсан  юм. Тэрээр “Улс орны өмнө тулгамдсан асуудал олон бий. Бид энэ удаа  тэр болгоныг тоочиж, та бүхний сэтгэлийг зовоохгүй. Өнөөдөр улс орон, нийгмийн амьдралд юу болж,  юу нь болохгүй байгааг та  бид  сайн мэдэж байгаа. Тулгамдсан асуудлуудыг шийдэх  гарц нь шинэ Үндсэн хуулийг батлах үйл явц  гэж бид үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр замгүй гэдэг ойлголт  улс төрийн хүчнүүдэд, эрдэмтэн судлаачдад, ард иргэдэд эртнээс бий болсон.  Яаж хийх вэ  гэдэгт  асуулт  өрнөж байна.  Үүнийг хийх нэг арга нь, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд засвар оруулж, ганц хоёр зүйл заалтыг өөрчлөөд цааш явах, энэ тухай МАН-ынхан ярьж, уулзалт зохион байгуулж байна.  Би түүнийг нь шүүмжилж байгаа. Яагаад гэвэл, тэр ганц, хоёрхон өөрчлөлт ард түмэнд хэрэгтэй биш, албан тушаалтнуудад л ашигтай юм. Ийм өөрчлөлт хийснээр ард түмний амьдрал сайжрахгүй. Улс орны өмнө тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй. Иймээс бид энэ арга замыг шүүмжилж байгаа юм.

Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх ёстой. Энэ нь  хүний үндсэн хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг цогцоор нь шийднэ гэсэн үг юм. Хүнд юу хэрэгтэй вэ гэвэл,   боловсрол,  ажлын байр, тогтсон орлого болоод өмч, эрүүл мэнд, орон байр зэрэг зургаан зүйл нэн тэргүүнд чухал. Энгийн жишээ хэлэхэд, Үндсэн хуульд  “Цэргийн алба хаах үүрэгтэй”  гэж оруулсантай адил, иргэн хүн ажил хийх үүрэгтэй, төр, засаг иргэнээ ажлын байраар хангах үүрэгтэй гэж хуульчлан батлах  ёстой. Мөн одоогийн хуульд хүн ажил хийснийхээ төлөө цалин авах эрхтэй  гэж оруулсан байдаг. Өнөөдөр  иргэн хүний ажил хийгээд авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэж байна уу. Маш  бага цалин авдаг, тэр нь хаанаа ч  хүрэлцдэггүй, ийм л харилцаанд бид оршиж ирлээ. Одоогийн  Үндсэн хуульд олон зүйлийг ерөнхий утгаар нь оруулсан учраас ийм байдалтай байна. Шинэ Үндсэн хуулийн төсөлд энэ бүхнийг  нэг бүрчлэн маш  тодорхой заалтаар  оруулсан. Өөрөөр хэлбэл, цалин мөнгөний тухай шинэ Үндсэн хуульд  өрх гэрээ хүний дайтай авч  явахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна гэж хуульчилсан. Үндсэн хуульд хүний хэрэгцээг яаж тусгана вэ, яг түүгээр амьдрал явна”  хэмээн шинэ, хуучин Үндсэн хуулийн харьцуулсан танилцуулгыг хийсэн юм.

С.Ганбаатар: Сонгуулийн халуун өдрүүдэд гүтгэлэг, доромжлолыг сөрж намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа.

Иргэдтэй уулзаж, шинэ Үндсэн хуулийн төслийг сурталчлав.

 

С.Ганбаатар: АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЦААШИД Ч ТУУШТАЙ ЗҮТГЭНЭ

 

МАХН-ын Ажлын хэсэг Чингис хотоос гадна хөдөө сумдад ажилласан юм. Мөн Хэнтий аймгийн  МСҮТ, МҮЭ-ийн салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг,  “Эвт” худалдааны төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагынхантай уулзав.

МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар Чингис хот, Мөрөн, Жаргалтхаан суманд хийсэн  “Баярлалаа” уулзалтын үеэр  хэлсэн үгэндээ “2017 оны сонгуулийн тэр хэцүү, халуун өдрүүдэд, ард түмнээсээ хандив болоод сэтгэлийн дэм гуйж явахад, гүтгэлэг, доромжлол, төрийн дарамтыг эсэргүүцэж бидний төлөө саналаа өгсөн та бүхэндээ баярласан сэтгэлээ илэрхийлье. Баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ бид энэ удаа та бүхэндээ  Н.Энхбаяр даргынхаа санаачилж, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлтэй ирлээ. Бид  цаашид ч та бүхнийхээ төлөө тууштай зүтгэнэ. Сонгуулийн үр дүн ямар гарах нь хамаагүй. Сонгогч олон минь сэтгэлээ, дэмээ өгсөн. Монголд эдийн засгийн хямрал болоогүй. Монголд хулгайн хямрал болсон. Сайд, дарга нар баруун солгойгүй хулгай хийж байгаа. Тиймээс тэтгэвэр, цалин  нэмэгдэхгүй байгаа.Эрүүл мэнд, боловсролын салбарынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Би МАХН-ын дэд даргын хувьд, Монголын үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтний хувьд ард түмнийхээ төлөө, та бүхний аж амьдралыг сайжруулахын төлөө  зүтгэнэ. Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар хэн байв, юу хийв гэдгийг та бүхэн мэднэ. Зарим нь гадны уул уурхайн  компанийн ТУЗ-д ажиллаж, сард өчнөөн сая ам.доллараар цалинжаад явж байгаа. Зарим нь гаднынхны толгойг илж хамтраад явж байсан.  Тэгвэл манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Оюутолгой, Тавантолгойг ард түмнийхээ мэдэлд өгье” гэж хэлээд хэлмэгдэж шоронд хүртэл орж байсан. Энэ утгаараа  шинэ Үндсэн хууль бол амьдралаас гарсан баримт бичиг. Доромжлол, гүтгэлэг дундуур  үнэнийг хайсан гарц юм. Бид ард түмнээ сайхан амьдруулахын төлөө зүтгэнэ, тэмцэнэ” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21