Хотын даргыг зөрүүтэй мэдээлэлд автахгүй байхыг хүсэв

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа гэх нөхцөл байдлыг шийдвэрлэхээр НийслэлийнЗасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон ажиллуулсан. Бие төлөөлөгч дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, ИТХ дахь АН, МАН-ын бүлгүүдтэй уулзалт хийн бодит нөхцөл байдалтай танилцсан билээ. Гэтэл бие төлөөлөгч болон түүнийг дагалдан ирсэн албаны хүмүүс хотын даргад зөрүүтэй мэдээлэл хүргүүлсэн учир Баянзүрх дүүргийн ИТХ-аас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1/456 тоот албан бичгийг хүргүүллээ. 

Хотын даргаас 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр дүүргийн ИТХ-д ирүүлсэн албан бичигт нэр бүхий төлөөлөгчдийг хууль зөрчсөн гэж үзсэн тухайгаа мэдэгджээ. Гэтэл Монгол Улсын дээд шүүхээсдээрх нэр бүхий төлөөлөгчид хууль зөрчөөгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрчээ. Иймд хотын даргаас Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1а дах хэсгүүдийг ноцтой зөрчин нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд удаа дараа халдахгүй байхыг дүүргийн ИТХ-аас хүссэн байна.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгч нараас давхардсан тоогоор 7 хүнийг хассан шийдвэрийг гаргаж байжээ.  Харин шүүхээс 5 төлөөлөгчийг ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд дүүргийн Сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаа болохыг тогтоосон байна. Харин 2 төлөөлөгчийн асуудал шүүхийн шатанд яваа хэдий ч шүүхээс Сонгуулийн хорооны тогтоолын биелэлтийг түдгэлзүүлээд байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21