Гарын үсэг зурсан гишүүд М.Энхболдын өрөөний үүдэнд өлсгөлөн зарлана

2017-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.МАНДАХ


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2017.9.6./ 10:00 цагт эхлэх байсан ч Засгийн газрын гишүүд орж ирэлгүй байсаар цагаасаа хоёр цаг шахам хоцорч эхэлсэн. Энэ чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх ёстой байв. 
Ээлжит бус чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “...Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэсэн юм.
Түүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “...Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг сонсох нь зүйтэй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, тагнасан чагнасан гэж байгаа хоёр хүний хэн нь гэм буруутайг тогтоох ёстой. Буруутай этгээд нь хуулийн дагуу шалгагдаад явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Хуулийн байгууллагын шалгаж буй мөрдөн байцаалтын дотоод асуудалд оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг сонссоны дараа Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна” гэлээ.
Залгуулаад УИХ-ын дарга М.Энхболд Бүлгийн даргын саналыг хүлээн авч, тодорхойгүй хугацаагаар завсарлага өгөөд гарч одсон. 
Ийн хэлэлцэх асуудлаасаа тэс өөр зүйлээр завсарлага авсанд ялангуяа гарын үсэг зурсан гишүүд дургүйцлээ илэрхийлж байв.
Эдгээр гишүүд чуулганы хуралдааны дараа хуралджээ. Ингээд өнөөдөр 18:00 цагаас өмнө ээлжит бус чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй бол гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн төлөөлөл болж нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний үүдэнд өлсгөлөн зарлахаар болсон байна.


Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21