МАН-ын завсарлага: Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу?

2017-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАТСАЙХАН

Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуултад хүн төрөлхтөн хариулт ололгүй маргалдсаар л байна. Үүн шиг өөрийг нь огцруулахаас өмнө Шадар сайд У.Хүрэлсүхийн тагнуулж, чагнуулсан асуудлыг нэг мөр шийдэх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурь Төрийн ордонд өнөөдөр маргааны сэдэв болон өрнөлөө. Тодруулъя. Ж.Эрдэнэбатын хувьд УИХ-д хандаж,“Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Өнөөдөр ямар шийдвэр гарсан байлаа ч тагнасан, чагнасан байдлыг нэг талд гаргаж эцэслэх ёстой. Тиймээс Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнасан гэсэн нийгэмд явж байгаа мэдээллийг эцэслэж, энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэсэн юм. Түүний энэ хүсэлттэй холбогдуулж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ч намын бүлэг нь завсарлага авч буйгаа мэдэгдсэн. Эндээс л нөгөө талцсан маргаан гарсан хэрэг л дээ.

 Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан 30 гишүүнийг төлөөлж Т.Аюурсайхан “Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 30 гишүүний өргөн барьсан төслийг л хэлэлцэх ёстой. Харин тэр Ерөнхий сайд, Шадар сайд нарын бие биеийгээ тагнасан, чагнасан асуудал бол 30 гишүүний гаргаж тавьсан үндэслэлд байхгүй. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийн газрыг огцруулах асуудалд огт хамаагүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, нэг талаас тагнасан, чагнасан хэргийг эцэслэж байгаад огцрох эсэхээ шийдүүлье гэж байгаа бол нөгөө талдаа тагнасан, чагнасан хэргийг хойш тавиад Засгийн газрыг шууд огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэцгээж байна. Тиймээс л тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг юм Төрийн ордонд болсон хэрэг.

Энэ маргаанд цэг тавих шиг амархан юм алга. Анхдагч нь Т.Аюурсайхан нарын 30 гишүүн гэдэг нь ч Ерөнхий сайдыг огцруулах тухай албан ёсны санал дотор нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулан өгсөн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Т.Аюурсайхан гишүүний албан бланк дээрх бичигт “...Засгийн газрын кабенитаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй байгаа зэрэг улс төрийн хариуцлага хүлээх алдаа дутагдал гаргасаар байгаа явдалд огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мөр тодоос тод байна. Кабенитаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэх огцрох үндэслэл нь мэдээж Шадар сайд У.Хүрэлсүхтэй шууд холбоотой. Тэр ч бас 2017 оны наймдугаар сарын 17-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгөхдөө "Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо...” гэсэн байдаг.

Өөрийг нь тагнуул, цагдаагаар Ерөнхий сайд нь мөрдүүлж байна гэж үзсэн учраас Ж.Эрдэнэбаттай нэг танхимд хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлээд байгаа Шадар сайд У.Хүрэлсүхээс өөрөөр Засгийн газарт хагарсан, бутарсан юм байхгүй. Иймээс л Ерөнхий сайдыг огцруулах нэг гол үндэслэл, шалтгаан болоод буй танхимын гишүүнээ тагнаж, чагнасан гэх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар биш юм гэхэд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэний дараа огцрох эсэхээ шийдүүлье гэсэн Ерөнхий сайдын Ж.Эрдэнэбатын хүсэлтийг, МАН-ын бүлгийн завсарлага авах шийдвэрийг ч үндэслэлтэй гэж үзэж болох юм байна. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй шиг Т.Аюурсайхан гишүүн өөрөө анхдагч нь болж шалтгаан тоочоогүй бол асуудал ингэтлээ сунжрахгүй ч байсан байж мэднэ.   

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21