УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга өгөв

2017-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.ХҮМҮҮНГУА

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2017.9.6./ УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлэв.
Уг анхааруулгад “... Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн 30 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гаргасан.

         Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулгын дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Улсын Их Хурлын чуулган хуралдаж Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэрлэх эцсийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу өнөөдөр билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн Улсын Их Хурлын даргын ээлжит бус чуулган хуралдуулах тухай захирамжид заасан асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуультай. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үед Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоогүй асуудлаар завсарлага авахаар санал гаргасныг Улсын Их Хурлын дарга хууль зөрчин хүлээн авч тодорхойгүй хугацаагаар завсарлага өгсөн ноцтой үйлдэл гаргалаа.

         Хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулган Улсын Их Хурлын нэр бүхий 30 гишүүний Засгын газрыг огцруулахаар гаргасан саналыг хэлэлцэх эцсийн хугацаа өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр дуусгавар болно. Хэрэв Та хуулийн хугацаанд Засгын газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчиж Үндсэн хуулийн цэцэд  маргаан үүсэх асуудал болохоос гадна Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэхь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Их Хурлын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүйг анхааруулж байна.

       Улсын Их Хурлын эрхэм дарга та Монгол Улсын Үндсэн хуулиа  дээдэлж Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг шаардаж байна” гжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21