Ж.Эрдэнэбатын дараа Ерөнхий сайд болох хүсэлтэй танхимынх нь хоёр сайд байна

2017-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин


П.Мандах


Дур эзнээ голохгүй гэдэг. Бас мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч гэдэг билээ.
Ирэх долоо хоногийн дундуур УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. МАН-ын 31 гишүүн гарын үсэг зурсан. Сү.Батболд нар тэднийг дэмжиж байгаагаа Бүлгийнхээ хурал дээр илэрхийлсэн байдаг. Түүн шиг бодолтой гишүүд нэлээд байгаа аж. Тиймээс МАН-ын бүлгийн хурлын дараа санал хураахад огцруулах санал өргөн баригсдын тал хоёр гишүүнээр илүү байсан байгаа юм.
Тэднээс урвалаа урвалаа гэхэд ээлжит бус чуулган дээр цөөнх болох магадлал харагдахгүй байгаа. Учир нь АН-ын бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Аягүйдвэл Б.Наранхүү хүртэл Ж.Эрдэнэбатыг огцруулна гэж гарын үсэг зурж магадгүй гэнэ.
Үүний зэрэгцээ Ж.Эрдэнэбатыг огцорвол Ерөнхий сайд болно гэдгээ нуухгүй байгаа сайд нарын тухай яригдаад эхэллээ.
Саяхан сайд нар цуглаад үзэл бодол, байр сууриа ярилцацгаажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “...Би Ерөнхий сайдад зүтгэнэ” гэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “...Хэрвээ С.Бямбацогт ингэж байгаа бол би ч бас үзнэ. Би 2016 онд энэ албан тушаалаас татгалзсан хүн” гэжээ. Танхимынх нь сайд нарын хувьд энэ хоёрын хэнийг нь ч дэмжээгүй байна. Учир нь С.Бямбацогт энэ Засгийн газрыг унагасан концессын гэрээтэй нэр холбогдсон сайд нарын нэг. Харин Ж.Мөнхбатын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй юм их байдаг. Тэгээд ч нам дотроо аль аль нь дэмжлэг авч чадахгүй. Тэгэхээр Ерөнхий сайдтайгаа хамт “явж” таарах нээ” гэцгээж байгаа ажээ.
Харин энэ хоёр сайд тус тусдаа хэвлэлийн баг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх улстөрчидтэй уулзаад эхэлсэн байна.


Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21