Зангараг

2017-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Эрх баригчид учраа олж амжаагүй л байгаа бололтой. Элдэв мэдээллээс үзэхэд, МАН-ын хуваагдал албан ёсны болж буй бололтой юм. Уг нь МАН туршлага дадал ихтэй, удаан жил улс төрийн тогоонд чанагдсан ланжгар улстөрч олонтой. Харин намынх нь дотоодод болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөөд, үнэнийг ярьчих улстөрч ховор байна. Гэхдээ МАН-ынхан бүгдээрээ хоёр талд гараад суучихсан гэвэл үнэнд нийцэхгүй ажээ. Ийм цаг үед үгээ хэлж, зарчим ярьдаг улстөрч бас байна. Энэ сайн хэрэг. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сүүлийн бужигнаантай үед хэлсэн, үзүүлсэн үг, үйлдлийг онцлохоос аргагүй ажээ. Тэрээр 2017 оны наймдугаар сарын сүүлчээр хэвлэлд ярилцлага өгчээ. МАН-ынхан ид “зодолдож” байсан үе шүү дээ. Тэр үед “...Улс төрийн дотоод зөрчлөө төрийн ажилтай холимооргүй байна. Би Ерөнхий сайдад хэн гишүүний хүнийг ямар албан тушаалд томилсон бэ гэдэг судалгаа гарга гэж байгаа. Үүний дараа тэднээс мөнгө авч албан тушаалд томилсон уу гэдгийг асуу. Ингэж байж 60 тэрбумын хэрэг гээд байгаа асуудлын учиг тайлагдана. Манай намын дотор үл ойлголцол гардаг байсан. Тухайн үед нь дотооддоо хурал зөвлөгөөнөө хийж, асуудлаа шийдээд явж ирсэн. Тиймээс Ерөнхий сайд, Шадар сайд хоёрыг эв зүйгээ ол гэж хэлж байна. Улс орныхоо эрх ашгийг тогтвортой байлгая гэж байвал бид маш ухаантай хандах ёстой. Манай эдийн засаг үнэхээр эмзэг байна. Бид он гараад “Чингис” бондын эхний төлөлтийг хийнэ” гэж байлаа. 2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган хуралдаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан. Өмнөх өдөр нь Д.Хаянхярваа гишүүн Бүлгийн даргын хувьд завсарлага авч намынхнаасаа ч, олон түмнээс ч шүүмжлэл хүртээд байсан юм. Тэгвэл тэрээр ээлжит бус чуулган шийдвэрээ гаргасны маргааш буюу есдүгээр сарын 8-нд УИХ-ын залуу гишүүдийг урьж уулзсан байгаа юм. Энэ уулзалт дээрээ “...Ээлжит бус чуулганы үеэр завсарлага авч, Бүлгийн даргын хувьд ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн байна” гээд залуу гишүүдээсээ уучлал гуйсан байна. Монголын улс төрийн түүхэнд ийм явдал гарч байсан гэж дуулдаж байсангүй. Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “...Өнөөдөр энд сууж байгаа залуу улстөрчдөд хандаж үг хэлье. Ахмад хүн болж, зөвлөгөө өгдөг хүн болж ёсчирхож байна гэж битгий бодоорой. Улс төрд та бүхэн урт, удаан хугацаанд явна аа, дүү нар минь. Тиймээс хэрүүл уруул хийж, бие биеэ олон талаас нь өдөөж өрдөж байгаагаа болиоч ээ гэж хэлмээр байна. Монголын улс төр гэдэг юмны араншин сүүлийн үед их эвдэрч байна. Түрэмгий байдал нэмэгдэж байна. Хатуу хөтүү үг чинь хэрээс  хэтэрч байна. Гэхдээ аливаа зүйл ёс зүй, хэм хэмжээндээ захирагдаж байх учиртай юм шүү. Манай намынх байна уу, АН-ынх байна уу хамаагүй, энд сууж байгаа залуу гишүүдэд хэлье. Би дахиад хэлье. Та нар улс төрд хол явна. Тиймд зарчимтай, алсын хараатай байцгаагаарай. Аливаа юмыг бодож байгаарай. Шударга ажиллаж байгаа эсэхийг цаг хугацаа харуулна. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй шударга хүнийг тайзан дээр гаргадаг” гэв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа улс төрд өөрийн зам мөртэй явж ирсэн хүн юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан. Дараа нь УИХ-д гурван ч удаа сонгогдож, Байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажиллаж байв. Одоо тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажилтай. Дээр дурдсан үгийг нь анзаараарай. Яахын аргагүй ийм цаг үед залуу байтугай үеийнх нь гишүүдэд ч үлгэр болохуйц үг юм. Уг нь улстөрд бусдаасаа олон оймс элээсэн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын гишүүд ч ийм янзын үг хэлж, зан гаргах учиртай байв. Гэвч тэднийг “амжаагүй” байхад Д.Хаянхярваа гишүүн ингэж дуугарч, улстөрчийн зангараг харууллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21