МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу

2017-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­сэн­гүй. Хэдийгээр цөөнх У.Хүрэлсүх тэргүү­тэй урвагч нарт хүч нэмсэн ч гишүүдийн олонх Засгийн газраа тогтвортой ажиллуулахын талд зогслоо. Үүнд Т.Аюурсайхан нарын хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг хүсэгчид их л зэвүүцэж, суух байхаа олж ядаж байгаа нь олны нүдэнд ил байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг цөөнх биш олонх өөрөө огцруулдаг юм шүү, Та нар хоорондоо учраа ол хэмээн сануулав. Хатуу ч гэсэн үнэн л үг. Тавлаж хэлсэн энэ үгийг эрх баригчид чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж хэрхэвч боломгүй. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраа түлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийн өгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орныхоо эдийн засгийг өөд татах зорилгодоо үнэнч зогссоор. Харин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраар туг тахиж, өөрсдийнхөө шуналыг барьж дийлэхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийн өнөөдрийн дүр зураг ийм л байна.

Засгийн эрх барьж байгаа МАН-ын хуваагдал эхнийх биш. Өмнө нь бас л өнөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс МАН-ын удирдлагад ажиллаж байхдаа Н.Энхбаяртай зарлаагүй дайн өдөөж МАН-ыг хоёр хуваасан. Дотоод эв нэгдлээрээ бусдаасаа хол тасарсан МАН У.Хүрэлсүхийг намын удирдлагад байх тэр цаг мөчид МАХН хэмээх хүсээгүй “хүү” төрүүлж, түүний дараахан болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл жирийн мянга мянган гишүүд энэхүү хуваагдлаас болоод гудамжинд лааз өшиглөсөн дөө. Энэ гунигтай хагарлын буруутнууд хариуцлага хүлээгээгүй, гадаад руу гарч биеийн жаргалаа хөөсөн. Одоогийн МАН-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал, засгаа унагах гэсэн У.Хүрэлсүхийн бослого, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхиод албан тушаалд очихыг хүссэн хүмүүсийг харахад МАН гурав дахь удаагаа хуваагдал, хагарал, бутралын ирмэг дээр зогсож байна. Хэрэв МАН гурав дахь удаагаа хагарвал Монголын улс төрд баттай эзэлсэн байр сууриа алдана. Цаашлаад 2020 оны болох бүх шатны сонгуульд өмнөх гашуун түүхээ давтаж ялагдал хүлээж, лааз өшиглөх зам руугаа шуударна.

МАН-ын хэсэг ахмад гишүүн санаачлаад хоёр хуваагдсан намаа бүтэн болгочих гээд зүтгээд байгаа. МАН, МАХН гэх хоёр нам бол нэг түүх, нэг амь. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нарын эсэргүү явдалтнууд МАН-ыг гурав дахиа хуваахаар улайран зүтгэсээр байгаа нь жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа нь лавтай. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, бондын өрөнд идэгдсэн, монголчуудын амьдрал нийтээрээ дордсон энэ цөвүүн цагт улс төрийн хамгийн тулхтай гэгддэг МАН-д хуваагдах эрх байхгүй. Хэрэв унасан эдийн засгаа маш богино хугацаанд татаж босгож чадсан одоогийн Засгийн газрыг огцруулбал, засгийн эрхийг бүх шатанд барьж байгаа МАН-ыг гурав дахиа хагалбал Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулж туйлдана. МАН-д алдаа оноо аль аль нь байвч Монголынхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалсаар ирсэн улс төрийн хүчин гэдгийг мартаж болохгүй. Албан тушаалын төлөө хоёр нүдээ ухахаас ч сийхгүй яваа У.Хүрэлсүхтэнгүүд лав л Монголоо тэврэхгүй. Хамгийн хэцүү цаг үе тулж ирэхэд урьдын адил сурсан зангаараа гадаад руу нисээд амиа хоохойлно. Урвагчдын бусдаас ондоошдог зан төлөв бол нөхдөө хаяад амиа боддог араншин юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21