Шинээр томилогдох Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

2017 оны 10 дугаар сарын 03-ны  өдөр                                Улаанбаатар хот

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, хүлээлттэй тулгамдсан асуудал ихтэй, нийгэм бухимдалтай байгаа хүндхэн цаг үед Та Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдаар томилогдох гэж байна. Монголын ард иргэд сүүлийн 5 жил Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэсэн тодотголтой гурван Засгийн газрын нүүрийг үзэж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо үе үеийн Засгийн газартай нийгмийн түншлэлийн зарчмыг баримтлан иргэдээ ажилтай орлоготой байлгаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө нэгэн зорилгын дор хамтран ажиллаа. Ойр ойрхон солигдсон засаг төрийн тогтворгүй байдал нь улс орны эдийн засаг, иргэдийн ажил амьдралыг доройтуулж, түмэн олны төрдөө итгэх итгэлийг багасган, нийгмийн бухимдлыг нэмэгдүүллээ. Иймд Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүх Танд МҮЭ-ийн олон мянган гишүүд, дэмжигчдээ төлөөлөн энэхүү ил захидлаар дамжуулан дараах саналыг хүргүүлж байна. 1.Нийгэмд шийдвэрлэх олон тулгамдсан асуудал Биднийг хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж багш, эмч, бусад салбарын ажилчдын нэмэгдээгүй “хорогдсон цалин”, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж бий болгоё. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж асуудлыг шийднэ” гэсэн Таны тэргүүлэх Засгийн газрын илэрхийлсэн байр суурийг МҮЭ-ийн холбоо дэмжиж байна. Гэхдээ улс орныхоо хөнжлийн хэмжээг нэмэгдүүлж асуудлыг шийдэх бололцоог бий болгоё. 2.Хариуцлагатай, ажлаа мэддэг, хийж чаддаг сайд дарга нар төрийн албыг бүрдүүлэх Таны санал байр суурийг тань олон нийт дэмжиж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрыг “Шинэчлэл хийсэн, Шийдэл гаргасан, Мэргэжлийн Засгийн газар” болж ажиллахыг МҮЭ-ийн холбоо, олон нийт хүсэн хүлээж байна. 3.Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурвалсан Нийгмийн түншлэлийн харилцааг хүндэтгэж үр дүнтэй хамтран ажилладаг, түмэн олныхоо ажил амьдралыг холоос биш ойроос мэдэж ажилладаг, Тогтвортой Засгийн газар байхыг иргэд, олон нийт мөн хүсэн хүлээж байгааг Танд уламжилъя. Дээрх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлж хэлэлцээрийн ширээнд сууж асуудлыг үр дүнтэй хамтран шийдвэрлэх саналыг хүргүүлж байна. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай. Танд ажлын амжилт хүсч мэндчилсэн,

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       Х.АМГАЛАНБААТАР

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21