“...Засгаа хуваахгүй бол Ерөнхий сайдаар батламжлахгүй”

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН УИХ дахь МАН-ынхан албан ёсоор хоёр хуваагдсан гэдэг үнэн болж таарав. Өчигдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралджээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүн нэг талд, хамгаалж саналаа өгсөн 30 нь нөгөө талд хуралдсан байгаа юм. Ингээд МАН-ын хоёр бүлэг хуралдаж дууссаны дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх төлөөллүүдийг нь хүлээн авч уулзсан байна. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч яахав, байр суурь нь тодорхой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах боломжтой хүмүүсийнхээ талаар ярилцсанаа дуулгажээ. Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж санал өгсөн М.Энхболд нарын гишүүд “...Засгийн газраа 50:50 хувиар байгуулахгүй бол чуулганд орохгүй. Ингэхээр чамайг батламжлахгүй гэсэн үг” гэжээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нар “...Шадар сайд тэргүүтэй 6-7 яамны сайдын албан тушаалыг бидэнд өг. Тэгэхгүй бол...” гэж тулгасан байгаа юм. Тэдэнд У.Хүрэлсүх тодорхой хариу өгөлгүй гаргасан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ингэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар батламжлуулж чадах уу үгүй юу, бас Засгийн газар нь цаашид тогтвортой оршин тогтнох эсэх нь У.Хүрэлсүхийн өөрийнх нь шийдвэрээс хамаарахаар болж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

4 цаг 38 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

7 цаг 25 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

7 цаг 29 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

7 цаг 39 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

7 цаг 42 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

7 цаг 43 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

13 цаг 24 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

13 цаг 29 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин