М.Энхболд, Д.Амарбаясгалан хоёрын зөрчил буюу эзэнгүйдсэн НИТХ

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг. Түүн лүгээ, зунжин намаржин хэрэлдсэн МАН-ынхныг Бага хурлаараа учраа олж, хужраа тунгаав уу гэтэл үгүй бололтой. Учир нь НИТХ-ын даргыг сонгох ёстой НИТХ хуралдаж чадалгүй дахин завсарлалаа. Өнгөрсөн долоо хоногт Ц.Сандуйг огцруулаад дараагийн даргаа сонгох гэсэн ч чадалгүй МАН-ын бүлэг нь ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаа өчигдөр дууссан ч дахиад тав хоногийн засварлага авчээ. НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Хэвлэлүүдийн мэ­дээл­лээс харахад НИТХ ингэж байн байн завсарлага аваад байгаа нь Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос болоод байгаа юм биш гэнэ. Ард нь “томчууд” байдаг болоод ингээд байгаа юм гэцгээж байна. Тодруулбал, Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амар­сайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж байна. Өөрөөр хэл­бэл, Д.Баярсайхан нь М.Энхболдын, С.Амар­сайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэнэ. Ингэхээр МАН-ын дарга, генсек хоёр нь НИТХ-ыг булаалдаад байна уу гэсэн дүр зураг харагдаад байна. Дүр зураг ч гэж ер нь цаагуураа ийм тэмцэл өрнөөд удаж буй бололтой юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нь Д.Баярсайханыгаа, Д.Амар­баясгалан нь С.Амар­сайханыгаа НИТХ-ын дарга болгочих гээд НИТХ-ын ажлыг саатуулаад байгаа болж таарав. НИТХ бол нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргаж, нийслэлийн оршин суугчдын эрх, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Харин өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлдэг.
Хэвлэлүүдийн мэдээллээс харахад НИТХ ингэж байн байн завсарлага аваад байгаа нь Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос болоод байгаа юм биш гэнэ. Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж байна.
Нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолборыг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн байгуулна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Нийслэлийн агаар, ус, хөрс, экологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр баталж, нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах, хэрэг­жил­тэд хяналт тавихаас гадна төсвийн гүй­цэт­гэлийг хуулийн ху­га­цаанд хэлэлцэн баталдаг байгууллага юм. Өвлийн сар хаяанд ирлээ. Уржигдар шөнийнх шиг цас дараалаад ороход л нийслэл хэцүүдэж мэдэхийг өнгөрсөн жил бид харсан. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд ирэх жилийн төсөв, төлөвлөгөө гээд тулгамдсан олон асуудал бий. Энэ бүхнийг НИТХ л хэлэлцэж шийдэх ёстой. Гэтэл шийд гаргах энэ толгой байгууллага иймэрхүү царайтай бужигнаж байна. Ер нь эрх баригчдын хоорондын толхилцооноос иргэд л хохирч үлддэг. МАН-ын хоёр даргын энэ зөрчлөөс болж нийслэлийн иргэд зутарч магадгүй байдал ажиглагдаад эхэллээ. НИТХ энэ оны тав­дугаар сараас хойш хурал­даагүй байж байгаад сая Ц.Сандуйг огцруулах гэж ээлжит хуралдаанаа зарлажээ.  Уг нь үүнээс өмнө, 2012 оноос дэгээ өөр­чилж, сар бүрийн сүүлийн пүрэв гаригт хуралддаг болоод байсан юм. Тэр үед НИТХ-ын дарга Д.Баттулга байв. Тэргүүлэгчид нь цаг үеийн асуудал гарах бүрт шуурхай хуралдчихдаг байлаа. Ингэж байнгын ажиллагаатай ажиллаж байсан НИТХ гэнэт хуралдахаа болихоор нийслэлийн ажил ямархуу явах нь ойлгомжтой. Сүүлийн хэдэн сарын турш НИТХ хуралдаагүйн бурууг өнөө муу Ц.Сандуйтай холбодог юм. Мэдээж, тэр буруутай байх. Гэхдээ Ц.Сандуй яваад сайжирсангүй. Даргаа сонгох гээд намынхаа дарга нарын царайг харж, байн байн зав­сарлага авч хурлаа сунж­руулсан хэдэн төлөөлөгч л сууж байна. Гэтэл энэ хооронд нийс­лэлийн ажил юу болж дуусч байгаа бол гэдгийг тэд бодох ёстой юм. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд өнөөдөр нийс­лэлийн өдөр тутмын ажлыг явуулж л байх шиг байна. Гэхдээ “...Су.Батболд туйлын сул дарга юм” гэж байсгээд л энд тэнд бичүүлсэн харагдах юм. Энэ аргагүй биз ээ. Удирдлагагүй хүн чинь яалтай билээ. Тэр хүнд чиглэл өгч, төсөв санхүү, төлөвлөгөө энэ тэрийг баталдаг нь НИТХ шүү дээ. Одоо бүр амар болсон. Хурал зарлах эрх бүхий хүн ч байхгүй. Гагцхүү “дээрээс” команд ирж байж л даргын асуудал нэг тийш болох бололтой. Шуудхан хэлэхэд, МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан хоёроос болж НИТХ эзэн­гүй­дэж, нийслэлийн ажил хэ­ц­үүдлээ гэцгээж байгаа нь үнэний ортой болж таарав. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21