Д.Амарбаясгалан: Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй

2017-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын IX бага хурал энэ сарын 25-нд болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар болон МАН-ын бага хурлын үеэр ямар асуудал яригдсан талаар  өчигдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.   Энэ удаагийн МАН-ын бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах үйл явцыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэжээ. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 21, 22-нд МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэв. Мөн тэрээр “Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан. 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг нэр дэвшигч хэлсэн. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа мэдэгдсэн. Хариуцлага шударга ёсыг урьтал болгож ажиллана. Бүх төвшинд хариуцлага тогтож байж, улс төрийн нам, төрийн байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүний дараа нууц санал хураалт явуулж, бид Ерөнхий сайдаа тодруулсан.  Манай намын бага хурал гишүүдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэсэн, дотоод ардчилалтай боллоо” гэв.   Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.   -МАН-ын дарга М.Энхболд Бага хуралд тавьсан илтгэлдээ “Төрийн албаны шахааг зогсоох ёстой” гэсэн байсан. Ерөнхий сайдад нэр дэвшигч Шинэ Засгийн газрыг байгуулахдаа ямар бодлого барих вэ? -Төрийн албанд МАН-ын гишүүд, дэмжигчид нэлээд томилогдсон. Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан хэд байна. Холбогдох албан тушаалтнуудын хүрээнд томилогдсон нь хэд вэ гэдгийг илтгэлдээ дурдсан. Ерөнхий сайдад нэр дэвшигч Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Хатуу өвөл болох учраас сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахаа болъё. Өмнө нь боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад боловсон хүчин дээрээ шинэчлэл хийх бодлого барина гэсэн. Шаардлагатай байгаа албан тушаалд мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэсэн бодлого барьж байна. -Шинэ Засгийн газар дэд сайдтай байх уу? -Энэ асуудлыг удахгүй болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ярилцана. -Ерөнхий сайдад нэр дэвшигч бондын төлбөр, багш, эмч нарын цалинг нэмэх эсэх асуудалд ямар байр суурь баримталж байна вэ?  -Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүн он гараад төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хөндсөн. Үндсэндээ нэг зүйл ярьсан. Бондыг төлнө, богино хугацаанд төлөх 2-3 аргыг Сангийн яам боловсруулсан байгаа юм билээ. Шинээр Засгийн газар байгуулагдахаар Сангийн сайдаар шинэ хүн гарч ирнэ. Санхүүгийн бодлого чиглэлээ УИХ дээр нэр дэвшигч нь тодорхой ярих байх. Зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл биш төрийн албан хаагчдыг нэмэгдлийг 2018 оны төсөвтэйгээ уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол МАН-ын бодлого юм. -Шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нар орж ажиллах боломжтой юу? -Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх сайд нарыг багтаах уу, шинэ сайд нарыг оруулах уу гэдэг тохиролцоо хийгээгүй. Дараагийн Засгийн газарт хуучин сайд ч орж болно, бүгд шинэ байсан ч болно. Мэргэжлийн хүн томилж ажиллахыг эрмэлзэнэ. Эдийн засаг, нийгмийн асуудал хүнд үед нийтлэг эрх ашиг зарчимд тулгуурлан чадалтай хүмүүсээ сайдаар томилж ажиллах бодлого барина. -Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь дан дээлтэй, хэдэн хувь нь давхар дээлтэй байх вэ? -Энэ асуудлыг Удирдах зөвлөл дээр ярина. Олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэж чадах хүн хэн байх вэ гэдгийг чухалчилна. -Бага хурлаар МАН-ын гишүүд хагаралдаж, тэмцэлдсэн гэдэг зүйл яригдаж байна? -Бага хурлаас болж намын нэр хүнд алдагдаад, бүлэглэл фракцад хуваагдаад байгаа зүйл байхгүй. УИХ-д МАН 65 гишүүнтэй, 64 нь санал хураалтад оролцож, 33 нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Цаашдаа энэ асуудлаас болж, талцаж хуваагдах эрх байхгүй. Эдийн засаг, нийгмийн байдал хүнд байна. - Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхтэй холбоотой бичлэг цацагдсан. Бага хурлаар энэ асуудлыг юу гэж үзсэн бэ? -Тэр яриа Ерөнхий­лөгчийн сонгууль болж өнгөрсний дараа болсон гэдгийг эх сурвалжууд ярьсан. Хэд, хэдэн яриаг эвлүүлсэн. Дотор болон гадаа болсон яриа байна гэж Б.Баатар өөрөө хэл­сэн. Нотлоогүй зүйлийг үндэслээд намаасаа хөөх боломжгүй. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21