Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

21 цаг 43 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 УИХ-ын гишүүн С.Цэнгүүн аравдугаар сарын 8-нд 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд 1.5 тэрбум төгрөг нэмж тусгасныг шүүмжилсэн юм. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан Хархорум хотын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Оюунцэцэгээс тодруулахад, 1.5 тэрбум төгрөгийг шинээр нэмж төсөвлөөгүй гэдгийг тайлбарлав.

-Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд 1.5 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ  асуудал Зөвлөлийн ажлын албанд хамаарахгүй. Бид шинээр нэмж оруулж ирсэн зүйл огт байхгүй.

-Тэгвэл үлдсэн 1.5 орчим тэрбум төгрөгийг ямар ажилд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

 -Дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ажиллах, супер компьютер авч хиймэл оюун ухаан ашиглаж эхлэх, Хархорум хотын дижитал ихрийг бүтээж турших, алдааг нь засах, цаашлаад барилга байгууламж барих бодлогыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

-Хархорум хотын Зөвлөлийн ажлын алба ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Хотын Зөвлөл ажиллах нь хуулиар тогтоосон шаардлага. Зөвлөлийн ажлын алба нь Хархорум хотыг сэргээн байгуулах бодлогыг тодорхойлох, хотын захирагчийн үйл ажиллагаа болон хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.Хархорум хот өөрөө тэнгэрээс буугаад ирэхгүй. Хот байгуулах ажлыг бодлоготой, хяналттай байлгахын тулд бид бага зардлаар ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах а

11 цаг 13 мин
У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан т

11 цаг 13 мин
Хархорум хотын зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

Хархорум хотын Зөвлөлийн ажлын албанд нэмж төсөвлөсөн мөнгө байхгүй гэв

21 цаг 43 мин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Өчигдөр 14 цаг 31 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өчигдөр 14 цаг 20 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Өчигдөр 14 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Өчигдөр 14 цаг 09 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

Өчигдөр 06 цаг 00 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

Өчигдөр 06 цаг 00 мин