Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

45 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар иргэн Г.Уянга нар хуулийн байгууллагад хандаж байгаагаа мэдэгдсэн. Нэр дурдсан сэтгүүлч нь Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам юм. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.

-Би төрийн албан хаагч биш, нийтийн албан тушаалтан биш. Би бол хувийн ХХК-ийн захирал. Би лагерьтаа бараг жилийн дөрвөн улирал амьдардаг. Гэрчилгээ нь миний эзэмшлийн 1 газар дээр 2019 онд байна уу гарсан. Үлдсэн газруудыг худалдан авах замаар бөөгнүүлсээн. Алаг эрээн шарилжтай газар арваад жил амьдрахдаа хачин гоё орчин бүрдүүлсэн, бүрдүүлсэн.

Ийм юмаар дөрөөлөөд над руу орох гэж байгаа бол инээдэм шүү. Аа тэр нэг өдөр захирамж гарсан тухайд, би яахав өөр дээр бөөгнүүлж худалдаж аваад, татвар төлөх, кадастрын тавигдах шаардлагуудыг хангах, хянан баталгаа хийх зэргээр бүх үйлдлийг ном журмаар нь хоёр жил бараг дамнаад явчихсан. Тэгээд нэг бөөгнүүлээд өгсөн юм аа, Сүхбаатар дүүргийн газрын албанд “ном журам”-аар нь явахад Нямбаатар гэж хүний хэрэг надад үнэхээр гарахгүй ээ.

Миний эхний жижиг газрыг яг тойруулаад хүмүүс газар авахаар нь би яахав дээ хоёр хүүгээ нэг дор амьдраг, өөрийн нэр дээрээ гаргаж банкны барьцаа хийх зэргээр л бодсон юм.  Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй л юм.

Уянгын аав Ганцог МУИС-ийн газрыг MCS-д зараад, Орчлон сургуулийг бариулснаа шалгуулмаар байна. Тэр газар нийтийнх баймаар юм” гэжээ.

Эх сурвалж: polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

45 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

1 цаг 56 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

11 цаг 46 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

11 цаг 46 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

11 цаг 46 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09