AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ.  

2019 онд шаваа тавьж 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Мөсөн өргөөд  үндэсний хэмжээний төдийгүй олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй бүх төрлийн урлагийн арга  хэмжээ, концерт,  хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт, олон нийтийн томоохон арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагджээ.

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, мөсөн спортын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийслэлийн спорт, соёл, олон нийтийн арга хэмжээний чухал төвүүдийн нэг болжээ. 

“AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ” 5 ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮР ДҮН:

  • Олон улсын болон үндэсний хэмжээний 30 орчим испорт, мөсөн болон заалны спортын төрлийн уралдаан тэмцээн болсон,    
  • 200 гаруй урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн, хурал арга хэмжээ зохион байгуулсан, 
  • 1,5 сая гаруй зочин, үйлчлүүлэгч хүлээн авсан 
  • Хүүхэд, залууст зориулсан мөсөн спортын сургалт, чөлөөт гулгалтын үйлчилгээг өргөжүүлсэн  
  • Инженерийн систем, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг тогтмол сайжруулсан  

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ нь “Монголын анхны мөсөн спортын өргөө” хэмээх байр сууриа улам бэхжүүлж, цаашид Монгол Улсад мөсөн спортын хөгжлийг улам дэмжих, олон улсын спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломж нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад зориулсан спортын оролцоо, хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, үзвэр үйлчилгээний шинэ боломжийг бий болгосон олон талт төв болон хөгжихийг зорьж байна.

 Дашрамд онцлоход Степпе Арена -Мөсөн өргөөг бүтээн байгуулахад “Ачит-Ихт” ХХК гол санхүүжүүлэгчээр ажилласан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 34 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 37 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08