С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

2026-09-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа. 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41 их наяд 280 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийг 43 их наяд 586 тэрбум төгрөг, төсвийн алдагдлыг 2 их наяд 306 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн. Аудитын дүгнэлтээр 2027 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловч төсвийн зарлагын өсөлт, орлогын эх үүсвэрийн хамаарал, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй холбоотой эрсдэлүүд байгааг онцоллоо.Тухайлбал, төсвийн орлогын өсөлтөд уул уурхайн салбар болон төрийн өмчит компаниудын ногдол ашиг өндөр нөлөөтэй байгаа нь гадаад зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсан юм. Мөн 2027 оны төсвийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах санал өргөн мэдүүлсэн нь төсвийн тогтвортой байдлын зарчим, дунд хугацааны төлөвлөлтийн ач холбогдолд сөргөөр нөлөөлж байгааг аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн байна. Үүнд төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэйг Төрийн аудитын байгууллага анхаарууллаа. Түүнчлэн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй, хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлттэй уялдаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж дүгнэлээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хувьд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээний 94.1 хувьд зардал, үр ашиг, үр дүнгийн шинжилгээ хийсэн. Гэвч тооцоолол нь бүрэн, бодитой бус, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхойгүй байгааг аудитын дүгнэлтэд мөн тусгажээ. Энэ нь төсөл, арга хэмжээг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, нэн тэргүүнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг оновчтой сонгох боломжийг хязгаарлаж байна. Мөн барилга байгууламж, их засварын ажлын төсөвт өртгийг баталгаажсан зураг төсөвт үндэслэн төлөвлөхгүй байх, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага, бодит өртгийг суурь судалгаанд тулгуурлан тооцохгүй байх зэрэг асуудал давтагдаж байгааг онцолсон юм. Түүнчлэн үр дүнд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэдий ч төсвийг өмнөх жилийн гүйцэтгэлд тулгуурлан өсөн нэмэгдэх байдлаар төлөвлөдөг уламжлалт арга барил хэвээр байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 26 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 30 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08