Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

2026-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх мөнгөн шагнал авах боломжтой болжээ. Мөн тэдний дасгалжуулагчдад өндөр хэмжээний урамшуулал олгохоор болсон гэж rg.ru мэдээлжээ. Шатарчдын хөдөлмөр, ялалтыг үнэлсэн зарлигийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев гаргасан гэж тус хэвлэлийн мэдээнд дурджээ. Нөгөөтэйгүүр Узбекистаны эрх баригчид ийм шийдвэрийг Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад үргэлжилж буй энэ цаг  үед гаргасан нь анхаарал татаж байна.

Узбекистан улс өмнө нь амжилт гаргасан шатарчдаа урамшуулдаг байсан ч шагналын хэмжээ харьцангуй бага байжээ. Тухайлбал, Дэлхийн шатрын олимпиад болон Паралимпиадад алтан медаль хүртсэн тамирчинд 2000 ам.долларын шагнал олгодог байсан байна.

Харин одоо шинэ журмаар Дэлхийн шатрын олимпиадын мөнгөн медальтан 100 мянга, хүрэл медальтан 50 мянган ам.доллараар шагнуулна. Мөн залуучуудын Дэлхийн шатрын олимпиад, Паралимпиад, Олон улсын шатрын холбоо /FIDE/-ны ангилалд багтдаг дэлхийн болон Азийн түвшний тэмцээнүүдийн медальтнуудад 20 мянган ам.доллар хүртэлх шагнал олгохоор болжээ. Түүнчлэн шатарчин олон улсын их мастер цол хүртсэн тохиолдолд 5000 ам.долларын мөнгөн урамшуулал авах юм.

Дашрамд дурдахад, есдүгээр сарын 26-27-нд FIDE-ийн шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг албан тушаалд Казахстаны Шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турлов, Германы бизнес эрхлэгч Ян Хенрик Бюттнер, Германы WR Chess багийг үүсгэн байгуулагч Вадим Розенштейн нар нэр дэвшээд байгаа билээ.

Эх сурвалж: polit.mn  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 43 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 46 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08