Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улс тус конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулсанд дахин баяр хүргэжээ. Мөн COP17 бага хурал нь газрын доройтол, гангийн асуудалтай тэмцэх, бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн улс төрийн анхаарлыг нэмэгдүүлэх, бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг онцлохын зэрэгцээ үргэлжлүүлэн COP18 бага хурлыг амжилттай зохион байгуулах үндэс суурийг бүрдүүлэхэд нягт хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0