Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

45 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрт зарцуулах 50 тэрбум төгрөгтэй холбоотой excel файл задарч, олон нийтийг талцуулсан. Боловсролын сайд Л.Энх-Амгалан уг асуудалтай холбоотойгоор тус файлыг хэн, ямар зорилготойгоор гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Би ямар нэгэн улстөрийн бүлэглэлийн зангуунд ороогүй. Монголын төрийг харлуулж, хагалж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлаж байна. А.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэж хүн бий. Энэ хүн Боловсролын сайдаар ажиллаж байх үед ажлаа өгснийхөө дараа надтай болон яамныхантайгаа өс зангидаж байсан. Үндсэндээ манай Боловсролын яамны хоёр дахь О.Сийлэгмаа болсон. Тэр хаа явсан газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл мэдээллүүд надад байгаа шүү гэдэг. Тэгэхээр А.Ариунзаяа гишүүнд тус файлыг санаатайгаар өгч, олон нийтэд ил болгосон. Харин энэ бол баримттай гэж мэдээлсэн хүн нь А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун.

Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэх арга хэмжээг 50 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хэрэгжүүлнэ гэж өргөн барьсан. Энэ 50 тэрбум төгрөгийг дараах байдлаар зарцуулна.  

  • Түрээс тоног төхөөрөмжийн нөхөн хамгаалалт - 13.9 тэрбум

  • Бага ангийн шинэчимлсэн хөтөлбөр - 18.7 тэрбум

  • Төрөлжсөн ахлах сургууль - 15 тэрбум төгрөг

  • Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах - 2.4 тэрбум төгрөг зарцуулна.

Боловсролын яам “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль хөтөлбөр"-ийн хүрээнд Боловрсолын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран 5 сараас хойш маш олон бичиг баримтуудыг УИХ, Засгийн газраар батлуулсан. Эдгээрийг батлуулахын тулд хэдэн зуун файл бэлтгэдэг. Улсын төсөв батлагдаагүй байхад төслийн санхүүжилт олгож,  шийдэх боломжгүй. Ажлын хүснэгт хэзээ нотолгоо, ажлын төлөвлөгөө болдог вэ гэхээр улсын төсөв батлагдсаны дараа тендер зарлагдаж холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын тушаал шийдвэр гарж байж албан ёсоор нотолгоо болдог. Улсын батлагдаагүй төсөв дээр байгаа зардлыг ямар нэгэн албаны хүснэгтэй харьцуулж ийм тайлбаргүй мэдээлэл гаргаж байна. Ийм увайгүй мэдээлэл тарааж байгаа үйлдлээ зогсоохыг нэр бүхий УИХ-ын гишүүдээс хариуцлагатайгаар шаардаж байна.

Гарч ирсэн файл бол ердөө ажлын хүснэгт. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бэлтгэсэн хэдэн зуун файлаас нэгийг нь улс төрийн зорилготой сугалж авчхаад төрийн хуйвалдаан хийхээр оролдож байгаа нь туйлын харамсалтай. Сүүлд гэхэд УИХ-ын нэг гишүүн файлд байсан зүйл нь нуугдсан байна лээ. Би гэгээн цагаан өдрөөр өвснөөс зүү оллоо гэж болчимгүй мэдээлэл хийж байна. Мэдээлэл хийсэн гишүүн бол УИХ-д сонгогдон гурав дахь жилдээ улсын төсөв баталж байгаа. Тэгэхээр улсын төсөв хэрхэн батлагддаг, Тендерийн тухай хуульд зааснаар хэрхэн худалдан авалт хийдэг гэдгийг маш сайн мэддэг. Гэхдээ энэ хүмүүс бүрэн барьцаалагдсан байна. Эдгээр хүмүүсийн явуургүй үйлдэл сэтгэлийг минь зовоож байна.

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн үр ашгийг хэн хүртэх вэ гэвэл сургууль цэцэрлэггүй, нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж байгаа 38 сургуулийн 20 мянган хүүхэд хүртэнэ. Тэгэхээр эндээс хэн хохирч үлдэж байна, хэн нь хожиж байна гэдгийг ард түмэн ухаарах цаг болсон болов уу. Би өнөөдөр албан ёсоор цагдаа болон АТГ-т шалгуулж, нэр төрөө сэргээхээр хандана. Надад айх, ичих, ухрах зүйл өчүүхэн ч байхгүй. Ямар нэгэн төрийн албан хаагчийг золиослохгүй. Золиослох ёстой бол өөрийгөө золиосолъё" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

45 мин
КОЙКА байгууллага Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийлээ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургал

9 цаг 14 мин
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч та

9 цаг 14 мин
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

2026-09-11
Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно

Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцон

2026-09-11
Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

2026-09-11
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

2026-09-11
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

2026-09-11
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

2026-09-10
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

2026-09-10