Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххот хотноо 2026 оны есдүгээр сарын 7, 8-нд Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 16 дугаар форум болж өндөрлөлөө. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулав. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум нь хоёр улсын хооронд ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалтай арга хэмжээ юм. Энэ удаагийн форумд БНХАУ-ын 60 гаруй, Монгол Улсын 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо. Форумын нээлтийн арга хэмжээний дараа “Хятад, Монголын найрамдлын тухай шилдэг бүтээл” шалгаруулах ёслол болж, хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Үндсэн илтгэлийн үеэр Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбарын дэд дарга Ү Шянь, МОНЦАМЭ агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сонины ахлах редактор Б.Мөнхтуул нар илтгэл тавьж, хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн форумын хэлэлцүүлэгт Дэн Шяоцы, Э.Дагиймаа, Гэрэлт, И.Отгонжаргал, Чэнь Инчонь, Д.Дэлгэрмаа, Ли Шяоюй, Н.Цэлмүүн, Юн Шян, Б.Чинзориг, Бөхбуян, У.Уранцэцэг нар илтгэл тавьж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцох болон хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцав. Форумын хаалтын ёслолд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Олон улсын харилцааны албаны дарга Фан Шиньрян, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэлгэрцэцэг нар хаалтын үг хэлж, 16 дугаар форумыг албан ёсоор өндөрлүүллээ. Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 17 дугаар форумыг ирэх онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21