"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

2026-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨДӨР” сонин үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “ӨНӨӨДӨР” сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ” дууны уралдааныг зарлаж байна.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй:

• Сонин, сэтгүүл

• Телевиз, радио

• Мэдээллийн сайтын сэтгүүлч, ажилтнууд оролцох боломжтой.

УРАЛДААНЫ ҮЕ ШАТ

I шат: Цахим шалгаруулалт

Оролцогчид “ӨНӨӨДӨР” сонины сүлд дууг хамтдаа дуулсан бичлэгээ цахимаар ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг дөрвөн оролцогчийг финалын шатанд шалгаруулна.

Бичлэгийн хамт дараах мэдээллийг ирүүлнэ.

Байгууллага болон оролцогчдын нэр, албан тушаал, холбоо барих утасны дугаар

Бичлэг хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны есдүгээр сарын 15-ны 23.59 цаг

Бичлэгт тавигдах үндсэн шаардлага:

• “ӨНӨӨДӨР” сонины сүлд дууг хоёроос дээш хүн хамтран дуулсан байх;

• Оролцогчдын нүүр царай болон дуулах үйл явц тодорхой харагдах;

• Гар утас, камер болон бусад боломжит төхөөрөмжөөр бичлэг хийж болно;

• Студи, мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглах шаардлагагүй;

• Бичлэгийг эвлүүлэг, засваргүйгээр ирүүлэх;

• Бичлэгт гаднын хүний дуу хоолой оролцуулахгүй байх.

II шат: Финалын шалгаруулалт

Шилдэг гурван оролцогч “ӨНӨӨДӨР” сонины 30 жилийн ойн хүлээн авалтын үеэр тайзан дээр сүлд дуугаа дахин дуулж, эцсийн шалгаруулалтад өрсөлдөнө.

Финалын үзүүлбэрийг шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, I, II, III байр болон тусгай байр эзлүүлнэ.

 

ШАГНАЛЫН САН

 

I байр - 2 500 000₮

II байр - 1 500 000₮

III байр - 1 000 000₮

Тусгай байр - 500 000₮

“ӨНӨӨДӨР” сонины сүлд дуу:

www.youtube.com/watch?v=HCDu9cAN25M&list=

RDHCDu9cAN25M&start_radio=1

БИЧЛЭГ ИЛГЭЭХ

И-мэйл: unuudur1996@gmail.com

Холбоо барих: 99088689, 99798030

 

ӨНӨӨДӨР

Үг: С.Батбаатар, Р.Эмүжин, Л.Ганчимэг Ая: Ц.Чулуунбат

Угтах баяр, аз жаргалын дуудлага

Улирах он, ирэх ирээдүйн хэлхээ

Эрдэм билиг, цэцэн оюуны ундраа

Эрхэм шүтээн-энэ миний “Өнөөдөр”

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе

Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя

Мандах нарыг алгандаа тосож угтъя

Маргаашийг “Өнөөдөр”-тэй дуулъя

Үнэн шударга, эрх чөлөөний дуулал

Үндэс язгуур, соёл түүхийн бичээс

Үлэмж түмэн, эгэл ардын амьдрал

Үзгэн хөлөг-энэ миний “Өнөөдөр”

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе

Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя

Мандах нарыг алгандаа тосож угтъя

Маргаашийг “Өнөөдөр”-тэй дуулъя

Хүсэл мөрөөдөл, хайр дурлалын элч

Хүн төрөлхтөн, ертөнц дэлхийн холбоо

Хаан Монгол, хатын улсын тамга

Хамгаас эрхэм-энэ Монголын “Өнөөдөр”

Сэтгэлдээ гэгээтэй хүн болгонд илгээе

Итгэлдээ гийх нартай хэн бүхэнд зориулъя

Мандах нарыг алгандаа тосож угтъя

Маргаашийг “Өнөөдөр”-тэй дуулъя

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “МОНГОЛ НЬЮС” ХХК, “ӨНӨӨДӨР” СОНИН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21