334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Ч.Бямбаа 

Прокурорын байгууллагаас 2026 оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс Архангай аймгийн прокурорын газар наймдугаар сарын 28-нд 334 тооны мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, нэр бүхий 27 яллагдагчийн 14 нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд 2014-2026 онд Архангай, Төв, Булган аймгийн нутаг дэвсгэрт дангаараа болон бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Мөн тэд бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон, залилан мэхэлсэн болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг үйлдэлд буруутгагдаж байна.

Прокуророос тэдэнд хулгайлах, мал хулгайлах, залилах, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөнгө угаах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдох зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn    

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 34 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 38 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08