Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийн нэг болох ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA төсөл 7 жилийн хугацаанд хэрэгжиж, өндөрлөж байна.
БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн уг төсөл нь байгууллагын хөгжил, сургалтын чанар, судалгааны чадавх болон сургалт-судалгааны орчныг сайжруулах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжжээ.
Төслийн хүрээнд 10 сургалт, судалгааны лаборатори байгуулж, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчилсэн нь МХТС-ийн сургалт, судалгааны орчинд томоохон өөрчлөлт авчирсан байна.
Долоон жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 11-нд болно.