Мүн Жэ Инийн тэмдэглэл

2026-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага  хуралд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хүрэлцэн ирж оролцсон билээ.  Тэрээр манай улсад ирж, COP17-д оролцсон сэтгэгдлээ цахим хуудаснаа хуваалцжээ.  "Монголоос буцах замд. Хязгааргүй өргөн уудам сүрлэг сайхан нутагт өнгөрүүлсэн найм өдөр шөнө есөн өдөр. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа. Айлчлалын хором мөч бүрд халуун дотноор хүлээн авч, бидэнд онцгой анхаарал тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх танд болон Монгол Улсын Засгийн газар, мөн Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд оролцон, Энх тайвны ой санаачилга(PFI)-ын үндсэн илтгэлд хамтын уялдаа холбоо болон хариуцлагын талаар дурдаж байсан минь санагдаж байна. Хатаж шархалсан эх дэлхийн төлөө бүх улс орнууд гар гараасаа атган, ногоон итгэл найдварыг цогцлооно гэсэн амлалт бодит ажил хэрэг болж хэрэгжээсэй хэмээн хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нартай хийсэн уулзалтаас хоёр улсын харилцааны "Алтан үе"-ийг эхлүүлэх ирээдүйг олж харлаа. Мөн Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Таръя Халонен нартай хийсэн уулзалт нь бидний дэлхий ертөнц ямар их нягт уялдаа холбоотой болохыг дахин нэг мэдрүүлсэн үнэтэй цаг мөч байлаа.Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт очсон нь ч мөн адил сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Ойн түймэрт өртөж үрэгдсэн энэ газарт мөнх ногоон нарсан ойг нөхөн сэргээсэн нь Юүхан Кимберли компани болон Энх тайвны ой сан ТББ-ын хамт олны 23 жилийн турш урсгасан хөлс хөдөлмөрийн үр дүн юм. Дахин сэргэсэн амьд ойн салхины чимээ сэтгэл зүрхэнд минь урт удаан хадгалагдах болно.Айлчлалын үеэр Балба болон Төвөдийн хил орчимд болсон байгалийн онц ноцтой гамшгийн талаарх мэдээг сонсоод сэтгэл өвдөж ихэд цочирдлоо. Гамшигт өртсөн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ түргэн тусламж, аврах ажиллагааг болон сэргээн босгох үйл ажиллагаа шуурхай явагдахыг хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, гамшигтай тэмцэх үйлсэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгааг улам ихээр мэдэрлээ.Айлчлалын төгсгөлд хэсэг зочилсон Горхи-Тэрэлж Байгалийн цогцолборт газрын эх байгалийн сайхан болон шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг сэтгэлдээ тээн энэ удаагийн айлчиллаа дуусгаж байна. Монгол орны найрсаг зочломтгой байдал, ой хөвчнөөс олж мэдэрсэн итгэл найдварыг сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явах болно. Монгол-Солонгосын нөхөрлөл улам гүнзгийрч, Монголын сэвэлзүүр салхинд энх тайван үүрд орших болтугай" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 28 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин