Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

2026-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны есдүгээр сарын 1-4-ний өдөр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна.

Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг харилцан сонирхсон салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцоно.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүнгийн талаар хэлэлцэх ач холбогдолтой.

Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа зохион байгуулагдах “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг”-т хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм.

Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Тимон baby
Бүткүү бацааныг Путин бол тоохгүй дээ. Ямар ч легаси харизм бахйгүй
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 28 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 31 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08