"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

2026-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байна. Оролцогчид олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, мөн байгууллагын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэх юм.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын  зохион байгуулагч орон болох Киргиз улсын  Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба маргаа буюу есдүгээр сарын 1-нд болох ШХАБ болон "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид болон бусад хүндэт төлөөлөгчдийн жагсаалтыг нийтэлжээ.  Үүнд:

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко;

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди;

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян;

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев;

БНХАУ-ын дарга Ши Жиньпин;

Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф;

ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин;

Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон;

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев;

Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев;

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян;

Монгол Улсын Ерөнхийлөгч  Ухнаагийн Хурэлсух;

Того улсын Сайд нарын зөвлөл Төрийн тэргүүн Форе Эссозимна Гнассингбе;

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган;

Лаосын Ерөнхийлөгч Тонглоун Сисулит;

Вьетнамын дэд ерөнхийлөгч Во Тхи Ань Суан;

Египетийн Ерөнхий сайдын орлогч Хуссейн Иса нар багтжээ.

Мөн НҮБ, ШХАБ,  Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг /ТУХН/, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Евразийн эдийн засгийн комиссын тэргүүн болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Уулзалтаас Бишкекийн тунхаглал, олон талт хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн баримт бичиг, шийдвэрүүдэд гарын үсэг зурна.

"ШХАБ+” дээд хэмжээний уулзалтын үеэр өргөтгөсөн хэлбэрээр НҮБ-ын төв зохицуулах үүрэг болон олон улсын эрх зүйг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох болно" гэж хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21