УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

46 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер УИХ-ын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Монгол Улсад 10 жилийн өмнө айлчилж байснаа дурсаад, монголын өргөн уудам нутаг, анир чимээгүй амгалан байдлыг өдгөө ч санан дурсаж явдаг гэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын олон жилийн түүхтэй оронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа айлчилж, хоёр улсын парламентын харилцааг шат ахиулах боломж тохиосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд ардчилсан парламентын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг баримталсаар ирснийг тодотгоод, сонгуулийн холимог тогтолцоогоор байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, эмэгтэй гишүүдийн тоогоор Ази тивийн дундаж үзүүлэлтийг давсан ололт, амжилтын талаар танилцуулсан.

Хоёр том хөршийн дунд орших далайд гарцгүй орон хэдий ч парламентын ардчиллыг бэхжүүлж, сайжруулах зорилготой гэдгийг мөн тодотгосон юм.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, хоёр том гүрний дунд оршдог ч парламентын ардчиллыг бэхжүүлж, хоёр хөрш улстайгаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж буй амжилтаар бахархаж буйгаа онцолсон.

УИХ-ын дарга, Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээний хараат, экспортын 70-80 хувь нь БНХАУ руу чиглэдэг хэдий ч гуравдагч хөрштэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж үздэг хэмээсэн. Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч буйг тэрбээр дурдаад, Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд талархлаа илэрхийллээ.  

Визийн нөхцөлийг хөнгөвчилснөөр харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд, Европын Холбооны түвшинд монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, Визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжин ажиллана хэмээн мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Руверыг Монгол оронд айлчлахыг урилаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцжээ.

 

Европын орнуудад зорчих визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд анхаарч ажиллахыг хүслээ

Дараа нь Их Хурлын дарга С.Бямбацогтод тус улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар албан ёсны айлчлал хийж байгааг онцлов. Хоёр том гүрний дунд байрладаг хэдий ч манай улс олон талт гадаад бодлогыг эрхэмлэн гуравдагч хөршийн бодлогод Европын Холбооны улсууд онцгой байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 онд зохион байгуулсан сонгуулиар 126 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ байгуулагдсан талаар тэрбээр танилцуулаад, энэ нь сонгодог парламентыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон гэдгийг тодотгов.

Энэ удаагийн парламентад таван нам, эвслийн төлөөлөл сонгогдож, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт хэмээн тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дарга, Өнгөрсөн хавар Европын парламентын гишүүд Монгол Улсад айлчлах үеэр Европын Холбооны улсуудад харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хөндөн ярилцсан. Энэ асуудлыг Европын парламентад Бельгийн парламентын зүгээс дэмжсэнд талархаж байна хэмээлээ.

Тэрээр албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад уулзалт, арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой, тус улсын хойд бүс нутагт улс төрийн долоон нам, эвсэл, өмнөд хэсэгт таван нам, эвсэл байдаг. Хоёр бүс нутагт олонхын санал авсан нь Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй. Олонхын бүрдүүлсэн хоёр эвсэл нийлж Засгийг бүрдүүлдэг бөгөөд бүс нутгууд боловсрол, техник, технологийн дэвшилтэт салбаруудад өөрийн гэсэн эрх мэдэлтэй байдаг талаар танилцуулав.

Тэрээр, геополитикийн нөхцөл байдалд тодорхой үр нөлөө үзүүлдэг Бельги Улс өөрийн улстай адил үнэт зүйлтэй орнуудтай хамтын ажиллагаа бэхжүүлэхийн төлөө байдаг хэмээгээд, цаашид соёл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Европын Холбооны улсуудад 70 мянга шахам монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Монгол Улс Европын Холбооны улсуудын иргэдийг Монголд 30 хоног визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн талаар дурдаад, Монгол Улсын иргэдийг Европын Холбооны орнуудад зорчих визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг эцэслэн баталгаажуулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 162 (7904)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

46 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

46 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

46 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27