АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Түшиг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 3-ны өдөр Цагаан ордонд "President's Military Spouse Commission" нэртэй шинэ комисс байгуулах тухай гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа. Энэ тухай New York Post мэдээлэв. Энэхүү шинэ комиссын зорилго нь цэргийн алба хаагчдын гэр бүл, ялангуяа эхнэр, нөхөрт тулгардаг асуудлыг судалж, шийдвэрлэх бодлогын зөвлөмж боловсруулах явдал юм. АНУ-ын цэргийн гэр бүлүүд дунджаар 2–3 жил тутамд шинэ газар руу шилжин суурьшдаг. Цэргийн алба хаагчдын эхнэр, нөхөр ажилгүй болох эсвэл дахин ажил хайх шаардлагатай болдог. Цэргийн алба хаагчдын эхнэр, нөхрийн ажилгүйдлийн түвшин АНУ-ын дунджаас өндөр буюу 20 орчим хувь байдаг байна. Түүнчлэн цэргийн алба хаагчдын хүүхдүүд цэцэрлэгээс ахлах сургууль төгстлөө дунджаар 6–9 удаа сургууль сольдог байна. Мөн цэргийн алба хаагчид удаан хугацаагаар томилолтод явах нь элбэг тул гэр бүлийн ачаалал ихэвчлэн нэг хүнд ногддог талаар АНУ-ын Батлан хамгаалах яам онцолжээ. Комиссыг Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн гэргий Женнифер Хегсет удирдана. Тэрээр олон жилийн турш цэргийн баазуудад амьдарч, цэргийн гэр бүлийнхэнтэй уулзан, тэдэнд тулгардаг бэрхшээлийг сонсож ирснээ хэлжээ. Түүний хэлснээр, “Комиссын бүрэлдэхүүнд өөрсдөө олон арван жилийн турш цэргийн гэр бүл байсан хүмүүс багтсан тул бодит нөхцөл байдлыг хамгийн сайн ойлгодог хүмүүс зөвлөмж боловсруулна” гэжээ. Ёслолын үеэр Ерөнхийлөгч Трамп: “Дэлхийн хамгийн хүчирхэг армийг гайхамшигтай эхнэр, нөхөр, гэр бүлийнхний хайр, үнэнч дэмжлэггүйгээр байгуулж чадахгүй” хэмээн мэдэгдэж, комисс нь цэргийн гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах бодитой санал боловсруулах зорилготой гэдгийг онцолсон. Женнифер Хегсет комисс Цагаан ордонд хуралдана гэж хэлэхэд Трамп “Бүр Зууван танхимыг ашиглаж болно” гэж хошигножээ. Комиссыг Дотоодын аюулгүй байдлын сайд Марквейн Маллины гэргий Кристи Маллин болон АНУ-ын Зэвсэгт хүчний салбар бүрийг төлөөлсөн цэргийн гэр бүлийн 22 төлөөлөгчөөс бүрдүүлжээ. Тус комисс хоёр жилийн хугацаанд ажиллаж, цэргийн гэр бүлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой бодлогын зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн барих юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21