Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

50 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Баяр

Оюу толгой ордыг ашиглах төсөлд “Рио Тинто” групп 66 хувь, Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Хэдийгээр төсөл хэрэгжээд 17 жил өнгөрсөн ч хоёр тал ойлголцолд хүрээгүй л байгаа юм. Монголчууд Засгийн газраа шинээр солигдох бүрт Оюу толгой төсөлд ахиц гаргаж, тус төслөөс ашиг хүртэх хэлэлцээ хийж чадах болов уу гэж найддаг. Гэвч олонх дээр нь энэ хүлээлт талаар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2009 онд уг гэрээг хийсэн Засгийн газраас хойшх бүх Засгийн газар Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашигтай байлгахаар “Рио Тинто” группын талтай  тохирч чадахгүй байгаа юм. Үнэндээ, “Рио Тинто” групп ч Монгол Улсын Засгийн газрыг аргалаад сурчихсан.

Менежментийн зардлаа өндрөөр тогтоож, түүнийгээ зээлээр санхүүжүүлэн, зээлийн хүүний 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэр дээр бичдэг. Харамсалтай нь “Рио Тинто” ингэхдээ дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлээр Оюу толгой төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Монголчуудыг нэлээд хугацааны туршид гомдол хүсэлт тавьсны дараа уг өндөр хүүнээсээ бага зэргийг хасаж өгдөг. Гэтэл гадаад ертөнцөд гарч буй мэдээллүүдээс “Рио Тинто” групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслөөс ашиг олоод байгааг харж болно. Тухайлбал, “Оюу толгой” ХХК-ийн 2026 оны эхний хагас жилийн ногдол ашиг хуваарилах боломжтой ашиг буюу чөлөөт мөнгөн урсгал 2.3-2.5 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүнээс 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газарт оногдох ногдол ашиг 800 сая ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг гэх тооцоо гарч байна. Ийм хэмжээний мөнгө Монгол Улсын Хуримтлалын санд орох боломжтой гэсэн үг.

Түүнд задаргаа хийхэд, иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын данс 810 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 116 000 төгрөгт хүрэх боломжтой юм. Түүнээс гадна дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байгаагаас шалтгаалж “Рио Тинто”-гийн зэсийн борлуулалтаас олох орлого 89 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл “Оюу толгой” ХХК-ийн орлого, ашиг эрс нэмэгдэж, тэр хэрээр “Рио Тинто”-гийн нийт орлого, ашигт эзлэх хэмжээ жил, улирлаар өсөж байна. Тиймээс тус групп нь сүүлийн дөрвөн жилд хамгийн өндөр ашиг олсон 2026 оны эхний хагас жилд хувьцаа эзэмшигчдэдээ 3.4 тэрбум ам.доллар буюу 12 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаар болоод байгаа юм. Харин Монгол Улс “Зээлийн хүү 10.5 байгааг 7.9 хувь болгож буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв” гээд байж байгаа нь Оюу толгой төсөл дээр “Рио Тинто” шударга хамтарч байгаа эсэхэд эргэлзээ төрүүлсээр байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 145 (7887)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

35 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

50 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

55 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

15 цаг 42 мин
Г.Дамдинням: Шатахууны түгээлт, олголтыг хянах аппликейшн удахгүй бэлэн болно

Г.Дамдинням: Шатахууны түгээлт, олголтыг хянах аппликейшн удахгүй бэлэн болно

15 цаг 47 мин
Э.Батшугар: Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

15 цаг 50 мин
З.Мэндсайхан: Ирэх намар төсвийн тодотгол УИХ-д өргөн барина

З.Мэндсайхан: Ирэх намар төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

15 цаг 54 мин
Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

Өчигдөр 06 цаг 30 мин
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Өчигдөр 06 цаг 10 мин
"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

Өчигдөр 06 цаг 00 мин