Г.Дамдинням: Шатахууны түгээлт, олголтыг хянах аппликейшн удахгүй бэлэн болно

2026-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.  Тэрээр "Ерөнхий сайдын тушаалаар шатахууны хангамж, нөөцийг сайжруулах Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Хүртээмжийг сайжруулах асуудалд анхаарч, иргэд олон нийтийн дунд дахь бухимдлыг бууруулах чиглэлд ажиллаж байна. Улаанбаатар хотод наймдугаар сарын 15 хүртэл автомашины дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгож, нэг удаадаа 50 мянган төгрөгөөр цэнэглэх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд шатахуун түгээх станцууд дээрх оочир буурч, иргэдэд очих шатахууны хүртээмж нэмэгдсэн үр дүн гарч байна. Шатахуун түгээх станцуудад түгээлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд шатахуун шинээр цэнэглэсний дараа түгээх станцууд 12 цагийн дараа хэрэглэгчид олгох заалттай байдаг. Түгээх станцууд дээрх оочир дарааллаас болж дараагийн цэнэглэлт болох хүртэл энэ горим алдагдаж байсан ч дээрх арга хэмжээг авснаар ШТС-уудын цэнэглэлт өдрөө дааж, хэвийн болсон. Цаашид шатахуун түгээх станцууд дээрх оочирлолтыг гаргадаг аппликейшныг ашиглахаар ажиллаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр тогтоол батлагдлаа.Нэгд, дэлхийн нөхцөл байдал хүнд байна. Манай улс шатахууныхаа 97 хувийг ОХУ-аас авдаг. Өнөөдрийн байдлаар 200 орчим ААН шатахуун ипмпортлох зөвшөөрөлтэй ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирж чадаж байна. Шатахууны импортын зөвшөөрлийг бүгдэд нээлттэй болгооч гэдэг асуудлыг тавьж байна. Бид нээлттэй гаалийн бодлого явуулах чиглэлээр Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай явуулах нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж байна.  10, 100, 200, 50 литрээр нь ард иргэд боломжтой бол оруулж ирж болно гэсэн үг. Стандарт, аюулгүй байдлаа хангаад оруулж ирэхэд Гаалийн байгууллага хүндрэл үүсгэхгүй байх чиглэлийн зохион байгуулах үүрэг чиглэлийг өглөө. Хоёрт, бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж байна. Монгол Улсын бүх боомтод үйлчилнэ. БНХАУ-аас авч байгаа шатахуун ОХУ-аас авч байгаа үнээс хоёр дахин өндөр өртөгтэй байгаа. Нэг литр АИ-95 автобензин 5600 төгрөгийн өртөгтэй орж ирэхээр байгаа. Засгийн газрын баримталж байгаа бодлого бол шатахууны хангалтыг тогтмолжуулна. Харин үнэ тарифтай холбоотой асуудлыг одоогоор ярих ямар ч боломж алга. Олдож байгаа газраас нь газрын тосны бүтээгдэхүүн авна. БНСУ-тай дипломат уулзалт хийж, аж ахуйн нэгжүүд хоорондоо хамтын ажиллагаа тогтоож, урьдчилсан байдлаар нийт хэрэглээнийхээ 20 хувьтай тэнцэх газрын тосны бүтээгдэхүүн авахаар тохиролцсон. Бусад улс орнуудтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ байнга хийж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

5 цаг 50 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

9 цаг 21 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

9 цаг 21 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

23 цаг 54 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 14 цаг 42 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Өчигдөр 14 цаг 32 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Өчигдөр 14 цаг 03 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Өчигдөр 13 цаг 57 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

Өчигдөр 13 цаг 55 мин