Э.Батшугар: Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

2026-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа. Энэхүү шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.Тэрээр "Эрүүл мэндийн яамнаас иргэдийн өргөн хэрэглээний болон тасалдах эрсдэлтэй зарим төрлийн эмийг нэг эх үүсвэрээс, чанарын өндөр стандарттай үйлдвэрлэгчээс хямд үнээр, төвлөрсөн байдлаар худалдан авах шинэ журмыг баталлаа.Хэд хэд бүлэг эмүүдийг нэг эх үүсвэрээр худалдан авна. Нэмэлт, шаардлагатай эмнэлэгийн бүтээгдэхүүн болон өндөр үнэтэй эм, өдөр тутам хэрэглэдэг эмнүүд, тасалдах эрсдэлтэй эм зэргээр нэг эх үүсвэрийн худалдан авалт хийнэ.ЮНИСЕФ болон олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг даралтны эм, антибиотик болон зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн худалдан авалтаар шууд нийлүүлэх боломжтой.

Мөн тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх эмийн жагсаалтад оруулж байна. Гемофилийн эсрэг эм манай улсад өндөр өртөгтэй байдаг. Үүнийг бид АНУ-ын компаниас худалдан авахдаа 350 сая орчим төгрөг хэмнэж, худалдан авсан. Нэгдсэн худалдан авалт хийснээр бид асар өндөр өртгийг хэмнэх боломжтой. Нэг эх үүсвэрийн худалдан авалттай болсноор улсын төсвийг хэмнэхээс гадна өндөр чанартай, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудаас худалдаж авна гэсэн үг.

Энэхүү журам хэрэгжсэнээр нэн хэрэгтэй, өндөр өртөгтэй эмнүүдийг нэгдсэн худалдан авалтаар эмнэлэг, эмийн сангаар хангана. Үр дүнд нь иргэд чанартай, баталгаатай эмийг боломжийн үнээр авах юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нэг гадаад улсаас маш их хахууль авсан байна. Хүүхдүүдийг нь гадаадад үнэгүй сургах гэж байгаа байх.
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

15 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

44 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

47 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

50 мин
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

4 цаг 15 мин
630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

650 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

4 цаг 26 мин
36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

36 настай Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухай баримтууд

4 цаг 58 мин
Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 47 мин