З.Мэндсайхан: Ирэх намар төсвийн тодотгол УИХ-д өргөн барина

2026-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, 2026 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцсэн байна.  Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, зарлага 16.7 их наяд төгрөг байна. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ.

Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь 2026 онд авах ёстой байсан татварыг 2025 онд урьдчилж аваад хэрэглэчихсэн. Энд нэг их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Мөн тавдугаар сард багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахын тулд 820 тэрбум төгрөгийн алдагдал үүсгэсэн. 

Иймээс төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох зардлуудыг үйл ажиллагаанаас нь хэмнэнэ. Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд зарцуулах мөнгөн дүнг тодотголоороо оруулж ирнэ. Төсвийн тодотголыг есдүгээр сард 2027 оны төсвийн хуультай хамт Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барина. Бид зардлаа эрэмбэлж, хэмнэснээр эдийн засаг, төсвийн хямрал үүсэхээс сэргийлэх болно" гэлээ.

Стратегийн хүнс нөөцлөх арга хэмжээний тухайд тэрбээр "2027 оны хавар төв суурингийн газар улаанбуудай, хүнсний ногоо, махны хэрэгцээнд зориулж, нөөцлөхөд нийслэлтэй хамтран ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдэд нөөц бүрдүүлэхэд нь зориулж эрчим хүчний тарифыг хөнгөлөх, стандартын шаардлага хангасан агуулах зоорь барихад нь зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгохоор төсвийн тодотголдоо тусгана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

5 цаг 4 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

5 цаг 4 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

5 цаг 4 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

18 цаг 18 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

18 цаг 23 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18