“Тавантолгой түлш”-ийн захирал Ц.Эрдэнэбаяр БНХАУ-аас 1000 тонн барьцалдуулагчийг нууц гэрээгээр авчээ

2026-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Тавантолгой түлш” ХХК ирэх өвөл нийслэлийн иргэдийг 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангахаар төлөвлөжээ.Өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу өдийд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл эхэлсэн байх ёстой. Гэвч тус компанийн зүгээс шахмал түлш үйлдвэрлэхэд шаардлагатай барьцалдуулагч бодисыг хаанаас, ямар нөхцөлөөр авах асуудлаа эцэслэн шийдээгүй байгаа гэх мэдээлэл байна.

Сайжруулсан шахмал түлшний нийт орцын 3-5 хувийг барьцалдуулагч бодис эзэлдэг. Энэ нь нүүрсний нунтаг хэсгүүдийг хооронд нь барьцалдуулж, шахмал түлш хэлбэрт оруулахад ашигладаг байгалийн гаралтай цавууллаг бодис юм. Өмнө нь Монгол Улс барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг байсан бөгөөд хэдэн жилийн өмнө импортын бүтээгдэхүүнээс хүнцэл, хар тугалга зэрэг хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарч, хил гааль дээр саатсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2022 оноос Монголын аж ахуйн нэгжүүд барьцалдуулагч үйлдвэрлэж, нийлүүлж эхэлсэн байна. Өнөөдөр дотоодын зах зээлд барьцалдуулагч үйлдвэрлэдэг хэд хэдэн компани байгаа бөгөөд тэдгээрийн бүтээгдэхүүний үнэ БНХАУ-аас импортлох бүтээгдэхүүнээс харьцангуй хямд гэх мэдээлэл байна.

Тус компанийн захирал Ц.Эрдэнэбаяр 2026 оны нэгдүгээр сард БНХАУ-ын “Вэньань Цэншань технологи” компаниас 1000 тонн барьцалдуулагчийг шууд гэрээгээр худалдан авсан гэх мэдээлэл байна.  Уг бүтээгдэхүүний нэг тоннын үнэ хил, гааль болон тээврийн зардал ороогүйгээр 3.5 сая төгрөг бөгөөд нэмэлт зардлуудыг тооцвол нэг тонн нь ойролцоогоор 5 сая төгрөгт хүрэхээр байгаа аж.

Түүнчлэн цаашид дээрх компаниас барьцалдуулагчийг үргэлжлүүлэн авах асуудлыг нууцын зэрэглэлтэй гэрээгээр шийдвэрлэхээр шахаж байгаа гэх мэдээлэл гарч байна. Хэрэв дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс хоёр дахин өндөр үнээр импортын барьцалдуулагч худалдан авах гэж байгаа бол энэ нь нийслэлийн иргэдийг түлшээр хангах бэлтгэл ажил төдийгүй компанийн худалдан авалтын бодлоготой холбоотой анхаарал татах асуудал юм.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн дотоодод дээрх худалдан авалтын асуудлаар маргаан үүссэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, БНХАУ-ын компаниас барьцалдуулагч худалдан авах гэрээг хууль зөрчсөн гэж үзэн эсэргүүцсэн Хуулийн хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлж, улмаар захирлын байр суурийг дэмжсэн шинэ даргыг томилсон гэх мэдээлэл цацагдаж байна. Эдгээр мэдээлэл нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй байгаа тул “Тавантолгой түлш” ХХК-аас барьцалдуулагчийн худалдан авалт, гэрээний нөхцөл, нийлүүлэгчийг хэрхэн сонгосон үндэслэл, мөн Хуулийн хэлтсийн даргыг ажлаас чөлөөлсөн шалтгааны талаар мэдээлэл өгөх шаардлагатай байна.

Эх сурвалж:www.isee.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
3
3
6
1
2
Зочин
За болиоч ээ Хятад долоож явдаг Дотоодын аан барьцалдуулдаг хийж чадна шүү дээ Хаана явсан газраа будлиан тарьсан гай вэ
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 29 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 33 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 41 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин