П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ирэх намрын чуулганы гол сэдэв нь мэдээж төсөв.  Тэгвэл  төсөвтэй холбоотой асуудлаар зарим экспертүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. 

“Ачит-Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан “Төсвийг алдагдалгүй болгох хэрэгтэй. Төсвийн зарлага 10 дахин нэмэгдчихээд байна. Хоёрдугаарт, экспортыг дэмжихдээ хэдхэн төрлийн бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байж болохгүй. Нүүрсний үнэ өсөхөөр их зарцуулж, буурахаар нь бүсээ чангалдаг биш, үргэлж санхүүгийн сахилга баттай байх ёстой. Экспортын нэр төрлийг нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлтийн бодлогод хатуу сахилга бат хэрэгтэй. Монголбанк дэлхийд ховорхон тохиох өргөн эрх мэдэлтэй. Өөрөө мөнгө хэвлэж, гүйлгээнд оруулж, шаардлагатай үед эргүүлэн татаж, устгах боломжтой. Нэг удаа эдийн засгийг дэмжих нэрийн дор улсын төсөвтэй бараг дүйцэх хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлж байсан жишээ ч бий. Зарим үед манай Ерөнхий сайд дөрөв, таван төсөвтэй мэт ажиллаж байсан юм шиг санагддаг. Тиймээс хамгийн чухал зүйл бол сахилга бат, сахилга бат. Монгол Улсын өрсөлдөх чадварын хамгийн сул үзүүлэлт нь засаглалын чадавх юм. Харин манай улс ажиллах хүсэл эрмэлзэлтэй, залуу, эрч хүчтэй, оюуны өндөр чадамжтай иргэдтэй. Засаглалаа сайжруулж чадвал Монгол Улс хөгжлийн гайхамшгийг бүтээх бүрэн боломжтой”  гэжээ.  

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ирэх оны төсөв юун түрүүнд улс төрийн амлалт, тойрогт мөнгө тараах хэрэгсэл болж болохгүй. Судлаачид, хараат бус байгууллагуудын олон жил анхааруулсан алдаа доголдлыг энэ удаа давтахгүй байх нь хамгийн чухал. Нэгдүгээрт, төсвийн орлогыг бодитоор тооцох хэрэгтэй. Нүүрс, зэсийн үнэ болон экспортын хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлж, цаасан дээр орлого өсгөөд түүндээ тааруулан зардал нэмдэг байдлыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, шинэ контор, хөшөө, хаалга зэрэг үр ашиг багатай бүтээн байгуулалтаас илүү сургууль, эмнэлэг, эрчим хүч, ус, зам зэрэг иргэдийн амьдрал болон эдийн засгийн бүтээмжид шууд нөлөөлөх хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх шаардлагатай. Гуравдугаарт, төрийн байгууллагын давхардал, хэт өссөн урсгал зардал, төрийн өмчит компаниудын алдагдал, үр ашиггүй татаас, зөвлөх үйлчилгээ, шаардлагагүй худалдан авалтыг бодитоор танах ёстой. Дөрөвдүгээрт, эхэлсэн төслүүдээ дуусгалгүй орхиж, жил бүр шинээр олон төсөл тараадаг практикийг зогсоох хэрэгтэй. Шинэ төсөл бүр санхүүжилтийн эх үүсвэр, ашиглалтын зардал, нийгэм, эдийн засгийн өгөөжийн тооцоотой байх ёстой. Мөн төсвийн алдагдал, өрийн өсөлтийг хатуу хязгаарлаж, шинэ зардал бүрийг бодит эх үүсвэртэй нь батлах шаардлагатай. Орлогоо хэт өөдрөгөөр тооцож, зардлаа тэлсний төлөөсийг эцэст нь татвар төлөгчид л төлдөг” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 40 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 45 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 47 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 54 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 45 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 45 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 45 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин