Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

1 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийв. Тухайлбал, Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв.  Мөн Оюу толгойн ногдол ашгийг энэ ондоо багтаж олгох байр сууриа дахин илэрхийлсэн бол өчигдөр  төрийн бүх шатны байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, долоо хоног бүр тайлагнах үүрэг өглөө. Ерөнхий сайд Н.Учралын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлүүдээс тоймлон хүргэе. 

 

Шадар сайд Н.Номтойбаяр 21 аймагт “хяналт шалгалт” хийж байна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр найр наадмаа дуусгаж, өвөлдөө бэлдэхийг дахин сануулав.  Тэрээр “Цахилгаан, дулаан, нүүрс, түлш, шатахууны хангамж, өвөлжилтийн бэлэн байдлаа бүрэн ханга. Иргэдийн амьдрал, ахуйд дарамт учруулахгүй байх нь хамгийн эхний үүрэг. Өвөл болохоор аргацаах биш, өнөөдрөөс бэлэн бай" гэв.  Өнгөрсөн долоо хоногт мөн энэ асуудлаар Ерөнхий сайд албан даалгавар гаргасан байдаг.  Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр  “Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-нээр бүх баяр наадмыг дуусгахыг Засгийн газраас үүрэг болгож байна. Зөвхөн Баян-Өлгий , Ховд аймагт шүлхий гарсантай холбоотой баяр наадам нь хойшлогдож, наймдугаар сарын 1, 2-нд болно. Үүнээс хойш наадам зохион байгуулахгүйг хатуу анхааруулж байна. Найр, наадам ихсэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил цалгарддаг. Орон нутгийн удирдлагууд баяр наадам зохион байгуулах үүрэгтэй. Өөрсдөө баярлаж, наадна гэсэн ойлголт байхгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцахаар Шадар сайд 21 аймагт ажиллана” гэв.  Улмаар Шадар сайд Н.Номтойбаяр энэ дагуу Төвийн аймгуудад ажиллаж байна. Улсын онцгой комиссын даргын гуравдугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Цаашид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх, Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах, Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх албан даалгавар өгчээ. 

 

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсгийг З.Мэндсайхан сайд ахална

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Тэрээр "Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахална. 17 жилийн өмнө эхэлсэн Оюу толгойн төслийн үр өгөөж, анхны ноогдол ашгийг Монголчууд энэ жилдээ багтаан авна" гэлээ. Сангийн сайд З.Мэндсайханы хувьд Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг мөн ахалж, хэлэлцээрийг дуусгасан билээ.  Тэрээр “Монгол Улс 2026 оноос Оюутолгойгоос ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн. Харин ногдол ашгийн хэмжээ, тооцоолол, үндэслэлийн талаар “Рио Тинто” групптэй хийх хэлэлцээ цаашид үргэлжилнэ. Засгийн газар энэ хэлэлцээрийн хүрээнд “Рио Тинто”-гийн өмнө ямар нэгэн нэмэлт үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Онтрэтэй хийх хэлэлцээрийг эхлүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд хамгийн өндөр түвшинд хүргэх зарчмыг баримтална” гэж байв. 

 

Орон сууцны залилангийн хохирлыг барагдуулах ажлыг С.Амарсайхан сайд хариуцна

Ерөнхий сайд Н.Учрал мөн орон сууцны залилангийн хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгон төвлөрүүлэх, улмаар бий болсон хөрөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 39665 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэний 1167 нь орон сууцны захиалга авч, гэрээ байгуулан иргэдийг залилсан хэрэг байсан бөгөөд энэ нь нийт залилангийн хэргийн 2.9 хувийг эзэлж байна. 2026 оны байдлаар орон сууцны залилангийн улмаас 995 иргэн нийт 64.5 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Харин 2024 оноос одоог хүртэл нийт 122.6 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэнээс 78 тэрбум төгрөгийг барагдуулсан. Үлдсэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай байгаа тул хууль, хяналтын байгууллагын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

1 цаг 17 мин
“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

1 цаг 22 мин
Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

1 цаг 27 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа

17 цаг 42 мин
Хууль зүй, дотоод хэргийн сайдын цахим орчныг цэгцлэх шийдвэр үр дүн авчрах уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайдын цахим орчныг цэгцлэх шийдвэр үр дүн авчрах уу?

2026-07-24
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

2026-07-24
“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

2026-07-24
Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

2026-07-23
НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

2026-07-23
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

2026-07-23