“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Баяр

Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас л “Энэ гэрээ сайн, эсвэл муу” гэдэг маргаан Монголд өрнөж байна. Ямартай ч өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монгол Улсын эзэмшдэг 34 хувьд оногдох өр яригдсанаас ашиг, өгөөжийн талаар сураггүй өнөөг хүрч байгаа юм. Ер нь бол 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний дийлэнх заалт хөрөнгө оруулагчдын хүслээр, Монгол Улсад ашиг тус багатай болох нь өнөөдөр тодорхой болоод байна. Ганцхан зүйлийг хөндөхөд, Монгол Улс Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусад эрдэс баялгаас татвар авч, тэр хэрээр хяналт тавьж чаддаггүй байна. Товчхондоо, “Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний  1.5, 1.1.1, 3.2, 3.5 дахь заалтад лиценз бүхий талбайн гадаргуу болон хэвлийгээс ямар ч ашигт малтмал ялган авах, олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг хөрөнгө оруулагч талд олгосон. Энэ нь Оюу толгойн төслийн зэс, түүний дагалдах эрдсийг ашиглах, олборлох гэрээний үндсэн зорилтоос гажсан. Үндсэндээ, ямар ч ашигт малтмалыг энэ гэрээний нөхцлөөр “30 жил+20 жил+20 жил” ашиглах, олборлохоор заасан байдаг. Үүгээр зогсохгүй  “Молибденд АМНАТ төлөх учиргүй” гэж тохирсон. Мөн, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд АМНАТ-ийг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад, бусдыг орхигдуулсан. Уг нь, хүдэр дэх металл эрдэс бүтцүүдэд ч “30+20+20=70” жилд АМНАТ төлөхгүй байх үндэслэл байхгүй юм. 


 Тиймээс, ямар ч ашигт малтмалыг энэ гэрээний нөхцлөөр “30 жил+20 жил+20 жил” ашиглах, олборлохоор заасныг өөрчлөх шаардлагыг монголчууд “Рио Тинто”-д тавьсаар ирсэн. Ингэхдээ, гэрээнд заасан зэс, алт, мөнгө, молибден, хүдэр дэх металл эрдсээс бусад ашигт малтмал ашиглах, олборлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн үед жич гэрээгээр хөрөнгө оруулалтын энэ гэрээнд хамаарахгүйгээр талууд хамтарч уг
асуудлыг шийдвэрлэхээр заах, тодруулбал, гэрээний 1.5; 1.1.1; 3.5 дахь заалтад “Энэ гэрээний 16.40-д зааснаас бусад ашигт малтмалыг ашиглах, боловсруулах,
бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл үйлчлэхгүй бөгөөд талууд тухайн үед жич гэрээгээр уг асуудлыг хамтран шийдвэрлэнэ” гэж нэмэлт оруулахыг шаардаж байгаа юм. Түүнчлэн, “Рио Тинто”-д монголчуудын зүгээс Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 6.2-д “молибден” гэж нэмэхийн хамт хүдэр дэх металл эрдсүүдийг АМНАТ-т хамааруулах асуудлыг Талууд тухайн үед хамтарч шийдвэрлэх заалт нэмж оруулахыг “санал” болгосоор байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

2026-09-17
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

2026-09-17
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

2026-09-17
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

2026-09-17