Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

Хэдийгээр зуны дэлгэр цаг ирж, зургадугаар сараас хойш улс даяараа амралт, аяллын байдалд шилжсэн ч Монголын төр гадаад улсуудын төрийн хүндэт зочдыг ээлж дараалан угтаж, үдсээр байна. Мэдээж гадаадын улс орнуудын төр засгийн тэргүүнүүд, өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал нь Төрийн ёслолын журам, Монголын уламжлалт ёс заншлаар явагддаг. Уг үйл ажиллагаанд угтах, хүндэтгэл үзүүлэх болон үдэн гаргах үндсэн дэг журам багтдаг. Тэр утгаараа Монгол Улсын олон улсын өмнөх нэр хүнд бөгөөд хүлээх хариуцлага гэж болно. Төрийн ёслолын журамд зааснаар Дээд, өндөр түвшний айлчлал гэж гадаад талаасаа Гадаад улсын төрийн тэргүүн, Парламентын дарга, Засгийн газрын тэргүүний айлчлалыг хэлнэ. Өндөр түвшний айлчлал гэж Гадаад улсын дэд ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын төрөлжсөн болон Засгийн газар хоорондын олон улсын бусад байгууллагын тэргүүн, Гадаад улсын төрийн болон Засгийн газрын тэргүүний бие төлөөлөгч, Гадаад улсын төр, парламент, Засгийн газрын тэргүүн асан хүн, Гадаад улсын төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнж, Холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд найрамдах улсын төр, парламент, Засгийн газрын тэргүүний айлчлал зэрэг багтдаг.


Мөн гадаад улсын төрийн дээд, өндөр албан тушаалтны Монгол Улсад хийх айлчлал нь төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал, хувийн айлчлал гэсэн ангилалтай. Ийм айлчлалуудыг Гадаад хэргийн яам удирдан зохицуулж, Ёслолын газар холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Наадмаас өмнө БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар, БНСВУ-ын ЕТГ-ын дарга Ле Хань Хай нар айлчилсан. Наадмын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч  И Жэ Мён, наадам өнгөрөөгөөд Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар төрийн айлчлал хийгээд байна. Ирэх сард олон улсын түвшний асар том арга хэмжээ Монгол Улсад болно. Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 7-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д НҮБ-ын конвенцод нэгдсэн 197 улсын удирдагчид, сайд нар ирж оролцоно. Энэ нь Монгол Улсын нэр хүндэд шууд хамааралтай энэ зуны төрийн айлчид хүлээж авах чухал арга хэмжээнүүд дуусаагүй гэсэн үг. Тэр хэрээр айлчлал арга хэмжээг хариуцлагатай зохион байгуулж, алдаа гаргахаас сэргийлэх, шаардлагатай юм. Учир нь наадмын өмнө Монгол Улсад төрийн өндөр түвшний айлчлал хийсэн гадаадын зочин тун таагүй сэтгэгдэлтэй буцсан талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Засгийн газрын ажил хариуцсан сайд уг зочны айлчлалын хөтөлбөрт заасан арга хэмжээнд очилгүй бүтэн цаг илүү хүлээлгэжээ. Манай сайд удаж удаж очоод “Уучлаарай, телевизийн ярилцлагад ороод удчихлаа” гэжээ.

Үүнд нь гадаад зочин ихэд бухимдаж, “Манай улсыг болон миний хашиж байгаа албан тушаалыг үл хүндэтгэж, хэлэлцэх асуудлыг ойшоосонгүй” хэмээн үзэж буйгаа манайханд илэрхийлээд буцжээ. Тодруулбал, “Миний айлчлалын хөтөлбөрт заасан арга хэмжээнд ирж уулзаж хэлэлцэх асуудал танай сайдын телевизийн ярилцлагад орохоос ач холбогдол багатай юм байна гэдгийг ойлголоо” гэсэн байна. Үнэхээр ч тэр зочин Монгол Улсын хувьд тун чухал бөгөөд тэрхүү “үл хүндэтгэсэн” үйлдэл нь цаашдаа ямар үр дагавар үзүүлэхийг таах аргагүй юм байна. Тиймээс энэ нь “Дипломат ёсны ноцтой алдаа” хэмээн үзэгдэж эхлээд байгаа аж. Харин гадаадын өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулаад буцаасан тэр сайд хэн бэ” гэдгийг эх сурвалжууд одоогоор нэрлээгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

2026-09-17
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

2026-09-17
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

2026-09-17
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

2026-09-17