Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

2026-07-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын Батсайхан 

 

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 18  анхдагч хууль, шинэчилсэн найруулга хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын 58 тогтоол баталжээ.  Батлагдсан хуулиудаас онцлон хүргэж байна. 

 

“Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж байна гэж үзжээ.  Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна. 

 

Цусны донорын тухай хууль: Сайн дурын байх, авлагагүй байх зарчим мөрдөнө

Цусны донорын тухай хуулийг баталлаа. Цусны донорын тухай хуульд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн WHA63.12/2010 тогтоолын дагуу сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгосон байна. Мөн энэ хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, эрх, үүргийг тогтоох, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийг ердийн журмаар буюу хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл болох “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас дагаж мөрдөнө. 

 

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон онцлогтой.

 

Онцлог зохицуулалтууд: 

-Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.

-Тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ. 

-Энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

-Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

-Түүнчлэн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх зохицуулалттай боллоо. 

 

Био банк ажиллахаар хуульчилсан байна

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна. Мөн реципиент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна. Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 133 (7875)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

9 цаг 5 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

9 цаг 5 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

9 цаг 5 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08