МАН-ын удирдлагууд гишүүд дэмжигчдэдээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

МАН-ын Удирдах зөвлөлөөс зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчдийг хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил болон намын удирдах албаны бусад төлөөлөл оролцож байна.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн өндөр үүрэг, хариуцлагатай алба хашихад сургаж, дэмжин ёс зүй, сахилга хариуцлагатай байх олон сайн нөлөөлөл үзүүлсэн хэмээн сонгинохайрханчуудад талархал илэрхийлж байлаа.

Тэрээр намын даргын хувьд гишүүд, дэмжигчдэдээ илүү ойр ажиллах үүднээс  E4 стратеги дэвшүүлэн хэрэгжүүлж буй, Ерөнхий сайдын хувьд 100 хоногийн хугацаанд үр дүнтэй ажилласан хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн талаар онцолж дурдсан юм.

Тухайлбал, татварын чөлөөлөлт, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн, монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадсан талаар тодотгов.

 Намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, Е4 хөгжлийн бодлого, намын Удирдах зөвлөлөөс улс орон даяар зохион байгуулсан “Ардын нам-Ард түмэндээ” аян зэрэг Засгийн газар болоод намаас дэвшүүлсэн шинэчлэлийн бодлого, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилго, зорилт зэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээг долоодугаар сарын 8-13-нд зохион байгуулах бөгөөд намын удирдах албаны баг бүрэлдэхүүн найман мянга орчим гишүүн, дэмжигчээ хүндэтгэн хүлээн авахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

10 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

4 цаг 53 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

4 цаг 56 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

9 цаг 18 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15